Гэмт хэрэг: Оскар Писториус номлогч болжээ

1211

2013 оны валентинийн баярын өдөр найз бүсгүй болох модель Реева Стийнкэмпийг буудаж хөнөөсөн хэрэгтээ 2015 онд 13 жил 5 сарын ял сонссон паралимпийн аварга Оскар Писториус шоронгийн номлогч болжээ.

Энэ талаар түүний эцэг Хенке Писториус хэвлэлийнхэнд ярьсан юм. Оскар долоо хоногийн нэг эсвэл хоёр өдөр Өмнөд Африкт хамгийн харгис хатуу гэмт хэрэг үйлдэж, олон жилийн ял авсан хүмүүстэй уулзаж, ярилцах болсон гэнэ. “Миний хүү бусдад тусалж байгаа. Амьдралд итгэл алдсан хүмүүст өөрийн чадах зүйлээрээ тусалж, ингэснээр өөрийнхөө амьдралд ч ахиц гаргах болсон” гэж ярьжээ.

Оскар Писториус найз бүсгүйгээ хулгайчтай андуурч санамсаргүй хөнөөсөн гэж цагдаа нарт мэдүүлсэн. Улмаар шүүхээс түүнд анх зургаан жилийн ял оноосон ч хохирогчийн тал гомдол гаргаснаар 2015 оны долдугаар сард давж заалдах шатны шүүх 13 жил, 5 сар хорих ял оноосон юм.

Оскар Писториус хамгийн сүүлд өнгөрсөн арваннэгдүгээр сард олон нийтэд харагдсан юм. Түүний өвөө нь 101 насандаа бурхан болсон тул өвөөгийнхөө оршуулганд оролцсон аж.