NHL: Алекс Овечкин “Надад амралт хэрэгтэй”

714

NHL-ийн Бүх оддын тоглолтод оролцох тамирчдын нэр тодорсон. Гэтэл орос хоккейчин Александр Овечкин нэр хүндтэй тоглолтыг өнжих шийдвэр гаргажээ.

Ирэх нэгдүгээр сарын 26-нд болох оддын цуглаанд орос эр оролцохгүй. “Вашингтон Капиталс”-ын довтлогч А.Овечкин энэ улиралд 29 гоол оруулсан үзүүлэлтээр лигийг тэргүүлж буй. Тиймээс “Метрополишн” дивизионы багийн ахлагчаар томилогдсон юм.

Гэхдээ өдгөө 33 настай орос тоглогч оддын тоглолтыг өнжих шийдвэр гаргажээ. Энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надад амралт хэрэгтэй” гэж тайлбарласан байна.

Тэрбээр замналынхаа турш найман удаа Бүх оддын тоглолтод оролцох урилга гардаж авсан билээ. Гэхдээ А.Овечкин Бүх оддын тоглолтоос болоод өвлийн олимпод оролцох боломжгүй болсондоо сэтгэл дундуур явдаг. Тиймээс ч энэ жил оддын тоглолтод оролцохгүй гэх шийдвэр гаргасан гэж хүмүүс таамаглаж байгаа юм. Бүх оддын тоглолтод өөрийн саналаар оролцохгүй тул NHL-ийн зүгээс түүнийг нэг тоглолтоор торгох гэнэ.

Бусад багийн ахлагчаар Аустон Матьюс (Атлантик дивизион), Коннор МакДэвид (Пакифик дивизион), Натан МакКиннон (Централ дивизион) сонгогдсон. Багийн ахлагчийг үзэгчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.