Домог: Диего Марадона эмнэлгээс гарчээ

584

Аргентинийн домогт хөлбөмбөгчин Диего Марадона дотуур цус алдалтын улмаас Буэнос-Айрес хотын эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй эмнэлгээс гарчээ.

Өдгөө 58 настай Диего Марадонагийн бие муудсан тул эмнэлэгт яаралтай хүргэгдсэн ч удалгүй гэртээ харьсан гэж охин нь мэдээлэв. “Аавын маань бие чилээрхэж, багагүй сандаргалаа. Гэхдээ одоо бүх зүйл ард хоцорсон” гэж түүний охин Делма өөрийн цахим хуудсандаа бичсэн юм.

Д.Марадона өдгөө Мексикийн хоёрдугаар дивизионы “Дорадос де Синалоа” клубийг дасгалжуулж буй. Түүний баг маргааш энэ улирлын анхны тоглолтоо хийх аж. Одоогоор Д.Марадона энэ тоглолтод багаа дасгалжуулах эсэх нь тодорхойгүй байна.