Чөлөөт бөх: “Иван Ярыгин 2019” тэмцээний хөтөлбөр

1843

Энэ сарын 23-27-нд “Иван Ярыгин 2019” тэмцээн ОХУ-ын Красноярскт болно. Сүүлийн гурван жил дараалан “Енисейн” ордонд явагдсан бол энэ жил Универсиад наадмын өмнө сэргээн завсарласан “Иван Ярыгин” ордонд болох юм.

Энэ жилийн тэмцээн зөвхөн эрчүүдийнх бус эмэгтэйчүүд оролцож, чансааны оноо олгоно гэдгээрээ онцлог. ОХУ-аас нэг жинд гурван орос барилдах боломжтой. Эдгээрт ОХУ-ын үндэсний шигшээ багийн тамирчин болон “Алан 2018” тэмцээний аваргууд, гурав дахь нь энэ сарын 18-20-нд Красноярскт болох Д.Миндамашвилигийн нэрэмжит тэмцээний аваргууд байх юм. Хэрвээ эдгээрээс тэмцээнд оролцох хүн гарахгүй бол шигшээ багийн дасгалжуулагч нарын зөвлөл хэлэлцээд орны хүнийг сонгох аж.

“Иван Ярыгин 2019” Алтан Гранпри

Тэмцээний хөтөлбөр (Улаанбаатырн цагаар)

Нэгдүгээр сарын 23 лхагва гариг

  • 07.00 – 12:00 – Төлөөлөгчид ирнэ
  • 14:30 – 15:00 – Шүүгчдийн бага хурал
  • 14:30 – 15:30 – Хэвлэлийн бага хурал
  • 15:30 – 16:00 – Сугалаа (эмэгтэй 50, 55, 59, 65 кг, эрэгтэй 57, 61, 70 кг)

Нэгдүгээр сарын 24 пүрэв гариг

  • 7:30 – 8:00 – Жин үзнэ
  • 10:00 – 15:00 – Урьдчилсан барилдаан (эмэгтэй 50, 55, 59, 65, эрэгтэй 57, 61, 70 кг)
  • 15:00 – 16:00 – Сугалаа (эмэгтэй 53, 57, 62, 68, эрэгтэй 65, 79, 125 кг)
  • 16:00 – 18:00 – Хагас шигшээ барилдаан (эмэгтэй 50, 55, 59, 65, эрэгтэй 57, 61, 70 кг)

Нэгдүгээр сарын 25 баасан гариг

  • 7:15 – 7:30 – Жин үзнэ (эмэгтэй 50, 55, 59, 65, эрэгтэй 57, 61, 70 кг)
  • 7:30 – 8:00 – Жин үзнэ (эмэгтэй 53, 57, 62, 68, эрэгтэй 65, 79, 125 кг)
  • 10:00 – 16:00 – Урьдчилсан барилдаан (эмэгтэй 53, 57, 62, 68, эрэгтэй 65, 79, 125 кг)
  • 15:30 – 16:00 – Сугалаа (эмэгтэй 72, 76, эрэгтэй 74, 86, 92, 97 кг)
  • 15:00 – 15:45 – Нээлтийн ажиллагаа
  • 16:00 – 18:00 – Шигшээ барилдаан (эмэгтэй 50, 55, 59, 65, эрэгтэй 57, 61, 70 кг)

Нэгдүгээр сарын 26 бямба гариг

  • 7:15 – 7:30 – Жин үзнэ (эмэгтэй 53, 57, 62, 68, эрэгтэй 65, 79, 125 кг)
  • 7:30 – 8:00 – Жин үзнэ (эмэгтэй 72, 76, эрэгтэй 74, 86, 92, 97 кг)
  • 10:00 – 17:00 – Урьдчилсан барилдаан (эмэгтэй 72, 76, эрэгтэй 74, 86, 92, 97 кг)
  • 17:00 – 19:00 – Шигшээ барилдаан (эмэгтэй 53, 57, 62, 68, эрэгтэй 65, 79, 125 кг)

Нэгдүгээр сарын 27 ням гариг

  • 8:00 – 8:15 – Жин үзнэ (эмэгтэй 72, 76, эрэгтэй 74, 86, 92, 97 кг)
  • 10:00 – 12:00 – Хагас шигшээ, хүрлийн төлөөх барилдаан (эмэгтэй 72, 76, эрэгтэй 74, 86, 92, 97 кг)
  • 12:00 – 15:00 – Шигшээ барилдаан (эмэгтэй 72, 76, эрэгтэй 74, 86, 92, 97 кг)