Екатеринбургийн Их Дуулгад манай 18 жүдоч өрсөлдөнө

1685

Энэ сарын 17-18-нд ОХУ-ын Екатеринбург хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн болно. Тус тэмцээнд дөрвөн тивийн 35 орноос нийт 280 жүдоч оролцохоо мэдэгдсэн юм. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 8 жүдоч өрсөлдөх болсон нь эзэн орон Оросын шигшээ багийн дараа орох тоо аж. Бидний ард Бразил, Францаас тус бүр 16 бөх барилдахаар бүртгүүлжээ.

Манай шигшээ багаас эрэгтэйчүүдийн 60 кг-д 20 настай залуу тамирчин Батгэрэлийн Мягмардорж, өнгөрсөн жил залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Лхавгажамцын Өнөболд, 66 кг-д Ёндонпэрэнлэйгийн Басхүү, Баттогтохын Эрхэмбаяр, 73 кг-д Цэнд-Очирын Цогтбаатар, 81 кг-д Батмөнхийн Алтансүх, Баянмөнхийн Гаажадамба, 90-д Гантулгын Алтанбагана, -100 кг-д Лхагвасүрэнгийн Отгонбаатар, улсын начин Б.Одхүүгийн хүү О.Цэцэнцэнгэл нар зодоглох юм.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Эрдэнэцогтын Гэрэлмаа, Ганбаатарын Наранцэцэг, 52 кг-д Мөнхбатын Уранцэцэг, Ганболдын Ганцэцэг, 57 кг-д Доржсүрэнгийн Сумъяа, Лхагватогоогийн Энхрийлэн, 63-т Балдоржийн Мөнгөнчимэг, Болдын Ганхайч нар оролцохоор болжээ.