Жүдо: Саид Моллайгийн иргэншлийн асуудлаар ИРАН улс шүүхэд гомдол гаргав

1069

Ираны олимпын хороо болон тус улсын жүдо бөхийн холбооноос CAS буюу спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ. Шалтгаан нь жүдоч Саид Моллай.

Саид Моллай өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын иргэншилтэй болсон юм. Түүнчлэн манай улсын нэр дээрээс Токиогийн олимпод барилдах боломжтой.

Гэхдээ энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа Ираны жүдо бөхийн холбооноос мэдэгдэв. С.Моллай иргэншлээ солихдоо улсаасаа зөвшөөрөл авах ёстой. Гэвч ямар нэг мэдэгдэл хийгээгүй нь шүүхийн хаалга татах алхам болжээ. Израилийн “Ynet” сайтад бичсэнээр бол С.Моллайг Токиогийн олимпод оролцох ёсгүй гэж үзэж байгаагаа Ираны талаас мэдэгдсэн бололтой.

Шүүхээс гэрчээр Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визарийг дуудсан. Тиймээс М.Визарь гурав хоногийн дараа нээлтээ хийх Израилийн Тел Авивийн гранприд оролцох боломжгүй болсон гэнэ.