Теннис: Дэлхийн хамгийн баян теннисчин хэн бэ?

1576

Швейцарь маестро Рожер Федерер гэх нэрийг теннис сонирхдог хүн бүр мэднэ. Гэхдээ орлогоороо дэлхийд тэргүүлдэг теннисчин бол тэр биш юм.

Их Дуулгын 17 түрүү авсан Новак Жокович бол тэмцээнээс олсон ашгаараа манлайлдаг нэгэн. Авсралтийн Их Дуулгад түрүүлсний дараа түүний нийт ашиг 143.1 сая ам.долларт хүрчээ. Харин Р.Федерер “ердөө” 129.2 сая “ногоон”-ы ашгаар түүний ард жагсаж байна. Харин эмэгтэй теннисчдийг алдарт Серена Уильямс 92.7 саяын ашгаар тэргүүлдэг аж. Тэрбээр 23 Их Дуулга авсан амжилтаар Жокероос давдаг ч 50 гаруй саяар бага орлого олсон юм.

Ингээд ашиг орлогоороо тэргүүлдэг топ 10 теннисчинг танилцуулья.


Орлогоороо тэргүүлдэг 10 теннисчин:

1. Новак Жокович (143.1 сая ам.доллар)

Их Дуулга: 17 (Австралийн нээлттэй тэмцээн 8, Ролан Гаррос 1, Уимблдон 5, Америкийн нээлттэй тэмцээн 3)

Нийт цом: 78

Дээд чансаа: №1


2. Рожер Федерер (129.2 сая)

Их Дуулга: 20 (Австралийн нээлттэй тэмцээн 6, Ролан Гаррос 1, Уимблдон 8, Америкийн нээлттэй тэмцээн 5)

Нийт цом: 103

Дээд чансаа: №1


3. Рафаэль Надаль (120.6 сая)

Их Дуулга: 19 (Австралийн нээлттэй тэмцээн 1, Ролан Гаррос 12, Уимблдон 2, Америкийн нээлттэй тэмцээн 4)

Нийт цом: 84

Дээд чансаа: №1


4. Сэрэна Уйльямс (92.7 сая)

Их Дуулга: 23 (Австралийн нээлттэй тэмцээн 7, Ролан Гаррос 3, Уимблдон 7, Америкийн нээлттэй тэмцээн 6)

Нийт цом: 73

Дээд чансаа: №1


5. Энди Маррей (61.5 сая)

Их Дуулга: 3 (Уимблдон 2, Америкийн нээлттэй тэмцээн 1)

Нийт цом: 46

Дээд чансаа: №1


6. Пит Сампрас (43.2 сая)

Их Дуулга: 14 (Австралийн нээлттэй тэмцээн 2, Уимблдон 7, Америкийн нээлттэй тэмцээн 5)

Нийт цом: 64

Дээд чансаа: №1


7. Венус Уильямс (41.7 сая)

Их Дуулга: 7 (Уимблдон 5, Америкийн нээлттэй тэмцээн 2)

Нийт цом: 49

Дээд чансаа: №1


8. Мария Шарапова (38.7 сая)

Их Дуулга: 5 (Австралийн нээлттэй тэмцээн 1, Ролан Гаррос 2, Уимблдон 1, Америкийн нээлттэй тэмцээн 1)

Нийт цом: 36

Дээд чансаа: №1


9. Каролин Возняцки (34.1 сая)

Их Дуулга: 1 (Австралийн нээлттэй тэмцээн 1)

Нийт цом: 30

Дээд чансаа: №1


10. Стан Вавринка (33.8 сая)

Их Дуулга: 3 (Австралийн нээлттэй тэмцээн 1, Ролан Гаррос 1, Америкийн нээлттэй тэмцээн 1)

Нийт цом: 16

Дээд чансаа: №3