Covid 19: Францын нээлттэй тэмцээн ирэх есдүгээр сард болно

1076

Ирэх тавдугаар сарын 24-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн талбайн теннисийн Францын нээлттэй тэмцээн хойшлогдлоо.

Францын талбайн теннисний холбооноос өнөөдөр шийдвэр гаргаж, есдүгээр сард зохион байгуулахаар боллоо.

Тодруулбал, шороон талбайн Их Дуулгыг есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 4 хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Корона вирусын улмаас улс орнууд хөл хорио тогтоосон. Ирэх зургадугаар сарын сүүлээр болохоор төлөвлөж байсан Уимблдоны хувь заяа хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн даваа гаригт хийсэн 15 хоног онц байдал зарлаж, иргэдийг зөвхөн дэлгүүр орох, ажилдаа явах нөхцөлд гэрээсээ гарахыг үүрэгдсэн юм.

Сонирхуулахад, Францын нээлттэй тэмцээн 1891 онд Францын АШТ нэрээр зохион байгуулагдаж, 1925 оноос гадны тамирчдад нээлттэй болсон билээ. Түүнээс хойш уг тэмцээн ердөө хоёрхон удаа буюу 1915-1919 он хүртэл дэлхийн I дайны үед, 1940-1945 он хүртэл дэлхийн II дайны үед цуцлагдсан түүхтэй.