Формула 1: Льюс Хэмилтон хөл хорионд оржээ

1385

“Формула 1”-ийн алдарт нисгэгч Льюс Хэмилтон холивудын нэрт жүжигчин Идрис Элба болон Софи Трюдо нартай хамт нэг үдэшлэгт байсан юм.

Холивудын жүжигчин Идрис Элба, Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн гэргий Софи Трюдо нар корона вирусын халдвар авснаа зарласан. Тэд энэ сарын 4-нд Английн Лондон хотод нэгэн арга хэмжээнд цуг байсан аж. Тэгвэл “Формула 1”-ийн нисгэгч Льюс Хэмилтон ч тэрхүү арга хэмжээнд байсан юм.

“Формула 1”-ийн шинэ улирлын эхний гараанд оролцохоор Австрали руу ниссэн Л.Хэмилтон 14 хоног хөл хорионд орохоор болжээ. Хэдийгээр өөрт нь ямар нэг шинж тэмдэг илрээгүй, мөн дээрх арга хэмжээ 17 хоногийн өмнө болсон ч Л.Хэмилтон эмчид үзүүлж, зөвөлгөө авсан байна. Гэхдээ Л.Хэмилтон шинжилгээ өгөөгүй бөгөөд ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа тул биеийн байдлаа ажиглах даалгавар авчээ.

Тэрбээр Лондонд болсон арга хэмжээнд жүжигчин Идрис Элбатай уулзсан аж.