Covid 19: Олимпын аварга Камерон Ван де Бург халдвар авчээ

962

Өмнөд Африкийн усанд сэлэгч Камерон Ван де Бург хоёр долоо хоногийн турш корона вирусын эсрэг тэмцэж байгаа аж.

Лондоны олимпын алт, Риогийн олимпын мөнгөн медальт, нэрт усанд сэлэгч Камерон Ван де Бург корона вирусын халдвар аваад хоёр долоо хонож буй.

Дэлхийн зургаан алтан медальтай Камерон хоёр жилийн өмнө 29 насандаа их спортоо орхисон. Түүнээс хойш Английн Лондон хотод ажиллаж амьдрах болсон юм.

Камерон хэзээ ч тамхи татаж байгаагүй. Тэрбээр бусдыг бодвол эрүүл чийрэг биетэй ч корона вирус туссан нь тун хүчтэй нөлөөлсөн гэнэ. Тиймээс олимпод бэлдэж буй тамирчдыг болгоомжтой байхыг зөвлөсөн.