Шагайн харваа: “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ

2626

Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом болох шагайн харвааны анхны төрөлжсөн “Монгол өв” шагайн асар нээлтээ хийлээ. Уг спортыг хүүхэд залуучуудад таниулах, судлах, тоглох зорилгоор байгуулагдсан уг төвд нэг дор 50 гаруй хүн тоглох боломжтой аж.

Нээлтийн ажиллагаанд МУГЖ Д.Гүрсэд, Болор цомын эзэн Б.Баттулга, уртын дуучин М.Дорждагва, морин хуурч н.Балган зэрэг шагай сонирхогч уран бүтээлчид оролцлоо.

Сонирхуулахад, шагайн харваа 2001 оноос эхлэн үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж албан ёсны дүрэмтэй болсон билээ. Зурхайнаас 9 тохой буюу 4.72 метр зайнаас харвадаг. Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэж нэрлэдэг юм. Одоогоор шагайн харваагаар идэвхтэй хичээллэдэг 18 мянган сонирхогчид бий.
Шагай харвадаг хүн аливаа зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй тэвчээртэй байх зэрэг чадвар эзэмшдэг юм.

Хаяг: 11-р хороолол, CU-ийн ард, 10-р байр, “Монгол өв” шагайн харвааны асар

Утас: 90001140 (үүсгэн байгуулагч Ж.Мөнхдэлгэр)

Цахим хаяг: Монгол Өв

Гэрэл зургийг Э.Харцага