Жүдо: Молдав жүдоч Денис Виеру допингийн асуудалд холбогдов

1498

Францын жүдо бөхийн сайт “Lesprit du Judo-гийн мэдээлснээр молдав жүдоч Денис Виеру допингийн асуудалд холбогджээ. Хэрвээ түүнийг буруутай гэж үзвэл 2019 оны зунаас хойш үзүүлсэн бүх амжилтыг нь цуцлах бололтой.

Эрэгтэйчүүдийн 66 кг жингийн шилдгүүдийн нэг молдав жүдоч Денис Виеруг допингтой холбогдсон хэмээн Францын хэвлэлд дурджээ. Хэдхэн хоногийн өмнө Европын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн Денис өнгөрсөн жил олон тэмцээнд амжилттай барилдсан юм.

Тодруулбал, хоёрдугаар сард Парисын Их Дуулгад түрүүлж, дөрөвдүгээр сард Антальягийн гранприд алт, тавдугаар сард Бакугийн Их Дуулгад тэргүүлсэн. Түүнчлэн наймдугаар сард Японы Токиод болсон ДАШТ-д манай Ё.Басхүүг ялж, хүрэл медаль хүртсэн билээ.

Олон улсын жүдо бөхийн холбоо одоогоор допингийн асуудлыг шалгаж байгаа юм. Гэхдээ түүнийг буруутай гэж үзвэл өнгөрсөн онд үзүүлсэн дийлэнх амжилтууд, үүний дотор ДАШТ-ий хүрэл, Загребын гранпригийн мөнгөн медаль зэрэг амжилтыг хүчингүйд тооцно гэж мэдээллээ.

Д.Вьеругаас ДАШТ-ий хүрэл медалийг нь хураавал Ё.Басхүүд шилжиж магадгүй юм. Гэхдээ одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.

Түүнчлэн Загребын гранприд мөнгөн медаль хүртэхдээ Д.Төмөрхүлэгийг ялж байв.

Мольдав жүдоч 2019 онд нийт 45 барилдаан хийж үүнээс 37 ялалт байгуулжээ.