Оюутны улсын аваргууд тодорлоо

09/26/2018 Нийтлэгч: 372

Монголын даамын холбооноос 11 дэх удаагийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээ энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Техник технологийн дээд сургууль дээр болсон тус тэмцээнд эрэгтэй 41, эмэгтэй 24 тамирчин өрсөлдсөн юм.

Эмэгтэйчүүд швейцарь системээр 8 өрөг тоглосноос “Идэр” их сургуулийн оюутан ДДХМ Г.Хэрлэнмөрөн 16 оноо авч, зуун хувийн амжилтаар тэргүүллээ. Мөнгө, хүрэл медалийг спортын мастер Б.Отгон-Эрдэнэ (“Ач” АУИС) 12, дэд мастер Б.Номин-Эрдэнэ (Турк) 11 оноогоор хүртлээ. ДДХМ А.Дашбаяр (ШУТИС), дэд мастер А.Цэвээн (МУИС) нар тус бүр 10 оноогоор удаалсан байна. Эрэгтэйчүүдийн хувьд өрсөлдөөн тэнцүүхэн өрнөж, 9 өргийн дараа зургаан тоглогч адилхан 13 оноотой гарсан. Ингээд коэффициент буюу нэмэлт үзүүлэлтээр жагсаахад СЭЗИС-ийн оюутан, спортын мастер Ц.Чинзориг аваргалж, ДДХМ Ц.Сүхбат (ШУТИС), ДДХМ М.Шийравжамц (Шинэ Монгол), спортын мастер Б.Уудамбаатар (ХААИС), спортын мастер (ШУТИС) нар удаалав.

Тэмцээнийг 1975, 1977 оны улсын аваргын хүрэл медальт С.Лхагвасүрэн агсны гэр бүл, үр хүүхдүүд хоёр дахь жилдээ ивээн тэтгэлээ. Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.

Эрэгтэй  http://fmjd.org/results/tournaments/2018/f_965/final_standings&9.html

Эмэгтэй http://fmjd.org/results/tournaments/2018/f_966/final_standings&8.html

Сүүлд нэмэгдсэн

“Амжилтын гараа” лигийн тэмцээний удирдамж

11 хүртэлх насны өсвөрийн тамирчдад зориулсан “Амжилтын гараа” лигийн тэмцээний удирдамжтай танилцаарай. Бүртгүүлэх холбоос

Залуучуудын УАШТ-ий дүн

20 дахь удаагийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэхийн мэндэлсний 120 жилийн ойд… Дэлгэрэнгүй …

“Сонирхогчдын лиг – 5” тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл 1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг сурталчлах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, цар тахлын улмаас тасалдсан… Дэлгэрэнгүй …

Шигшээ тэмцээнд оролцох даамчид тодров

Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 25, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн хагас шигшээ тэмцээн 2022 оны тавдугаар сарын 6-8-нд “Монгени”… Дэлгэрэнгүй …