Ц.Чинзоригийн хоёр дахь, Э.Маргадын анхны түрүү

04/02/2019 Нийтлэгч: 314

Монголын даамын холбооны 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд “Роял” олон улсын дээд сургууль дээр болж өндөрлөлөө. 19 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнийг “Ард даатгал” ХК ивээн тэтгэсэн юм.  

Тэмцээнд дэлхийн аварга М.Шийравжамц, дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Чинзориг, хүрэл медальт Б.Отгон-Эрдэнэ, “Азийн хүүхдүүд 2016” наадмын хүрэл медальт Г.Хэрлэнмөрөн тэргүүтэй 17-19 насны эрэгтэй 30, эмэгтэй 12 тамирчин өрсөлдсөн. Оролцогчдыг цол, зэргээр нь ангилбал Дэлхийн даамын холбооны мастер 2, Дэлхийн даамын холбооны дэд мастер 2, спортын мастер 7, дэд мастер 6, зэрэгтэй тамирчин 20 гаруй байв.

Швейцарь системээр эрэгтэйчүүд 8 өрөг тоглоход СЭЗИС-ийн оюутан, спортын мастер Ц.Чинзориг 13 оноогоор аваргалж, “Сонгодог байрлал” клубийн тамирчин, спортын мастер Б.Билгүүн 12 оноогоор удаалан, АШУҮИС-ийн оюутан, спортын мастер А.Түшигбаяр 11 оноогоор гуравдугаар байр эзэллээ. Ц.Чинзоригийн хувьд тус тэмцээнд хоёр дахь жилдээ дараалан түрүүлж байгаа аж.    

Харин эмэгтэйчүүд 7 өрөг тоглож дүнгээ гаргахад тус тэмцээний 3 удаагийн аварга ДДХМ Г.Хэрлэнмөрөн, энэ жилээс залуучуудын ангилалд дэвшин тоглож буй дэд мастер Э.Маргад (Хэнтий) нар адилхан 12 оноо авсан бөгөөд коэффициентийн зөрүүгээр Хэнтий аймгийн даамчин алтан медалийн эзнээр тодорлоо. Хүрэл медалийг спортын мастер Б.Отгон-Эрдэнэ (“Ач” АУИС) 10 оноогоор хүртсэн байна.

Залуучуудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2001 онд зохиогдож, эрэгтэй ангилалд спортын мастер Г.Содбаяр, эмэгтэй ангилалд спортын мастер Е.Ариунзаяа нар түрүүлсэн түүхтэй. Түүнээс хойш 19 жилийн хугацаанд спортын мастер Е.Ариунзаяа 4, Дэлхийн даамын холбооны мастер Г.Хэрлэнмөрөн 3, их мастер М.Нямжаргал, Олон улсын мастер Ц.Отгонбилэг, спортын мастер Г.Содбаяр, Г.Амгалан, Ч.Чинзориг нар тус бүр 2 удаа улсын аваргын алдрыг хүртжээ.

Тэмцээний дүн:   Эрэгтэй   Эмэгтэй

Сүүлд нэмэгдсэн

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Дархан vs Билэгтхүү

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээний 2-р тойргийн Дархан vs Билэгтхүү багуудын тоглолтын хэсгээс Гэрэл зургийг: Базарсадын… Дэлгэрэнгүй …

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Багануур vs Дархан

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Багануур vs Дархан Гэрэл зургийг: Базарсадын Баярсайхан

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Шарын гол vs Хангарьд

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Шарын гол vs Хангарьд Гэрэл зургийг: Базарсадын Баярсайхан

Налайхын аварга даамчид тодров

Нийслэлийн даамын холбооны Налайх дүүрэг дэх салбар зөвлөлөөс энэ сарын 27-ны өдөр дүүргийн даам сонирхогчдын дунд анхны аварга шалгаруулах тэмцээнээ… Дэлгэрэнгүй …

Ахмад даамчдын улсын аваргууд тодров

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд… Дэлгэрэнгүй …