Д.Эрдэнэбилэгийн 14 дэх, Г.Хэрлэнмөрөнгийн анхны түрүү

05/01/2019 Нийтлэгч: 285

Монголын даамын холбоо (MDF)-ны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-30-ны өдрүүдэд боллоо. Энэ удаагийн шигшээ тэмцээнд урьдчилсан шатнаас шалгарсан болон өнгөрсөн жилийн медальт эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн юм. Нийт оролцогчдын 80 орчим хувь нь олон улсын цолтой тамирчид байсан юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд гол өрсөлдөөн ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол-Харүмафүжи), ДДХМ Б.Мөнхжин (BBH) нарын хооронд өрнөсөн гэхэд болно. Хэрэв тэд адилхан оноотой тэмцээнээ өндөрлүүлсэн бол коэффициент буюу чанарын үзүүлэлтээр Б.Мөнхжин түрүүлэх байлаа. Гэвч тэрбээр сүүлийн өрөгтөө хамгийн залуу оролцогч, 12 настай П.Эрхэмбилэгийг хожиж чадсангүй, оноо хуваасан. Үүнийг их мастер чадамгай ашиглан сүүлийн өрөгтөө ялалт байгуулснаар 14 дэх удаагаа улсын аварга боллоо. Хүрэл медалийг ОУИМ Р.Манлай (“Алтан хүү” клуб) хүртсэн.

Эмэгтэйчүүдийг ДДХМ Г.Хэрлэнмөрөн (“Идэр” их сургууль) гараанаас эхлэн өнгөлсөөр тэр чигээрээ “барианд орлоо”. Улсын аваргын анхны түрүүгээ авч буй тэрбээр өмнө нь мөнгө, хүрэл медаль тус бүр хоёронтаа хүртэж байв. УАШТ-д анх удаагаа оролцохдоо мөнгөн медаль хүртсэн ДДХМ Э.Хүслэн (“Алтан хүү” клуб)-гийн хувьд 9-р тойрогт бүдрээгүй бол түрүүлэх ч боломж байсан. Харин ноднингийн аварга ДДХМ Б.Мөнхжин (“Хасу-Мегастарс” клуб) төгсгөлийн гурван тавилдаа 5 оноо авсны ачаар хүрэл медалийн эзэн болсон байна.

Тэмцээнийг Монголын даамын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн А.Ундраа ивээн тэтгэсэн бөгөөд бүх оролцогчдод мөнгөн шагнал, тэр дундаа түрүүлсэн тамирчныг 1 сая төгрөгөөр байлсан юм.Тэмцээний дэлгэрэнгүй дүн, өргүүдийг

Эрэгтэй 

Эмэгтэй

Сүүлд нэмэгдсэн

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Дархан vs Билэгтхүү

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээний 2-р тойргийн Дархан vs Билэгтхүү багуудын тоглолтын хэсгээс Гэрэл зургийг: Базарсадын… Дэлгэрэнгүй …

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Багануур vs Дархан

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Багануур vs Дархан Гэрэл зургийг: Базарсадын Баярсайхан

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Шарын гол vs Хангарьд

Монголын Хоккейн Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээн. Шарын гол vs Хангарьд Гэрэл зургийг: Базарсадын Баярсайхан

Налайхын аварга даамчид тодров

Нийслэлийн даамын холбооны Налайх дүүрэг дэх салбар зөвлөлөөс энэ сарын 27-ны өдөр дүүргийн даам сонирхогчдын дунд анхны аварга шалгаруулах тэмцээнээ… Дэлгэрэнгүй …

Ахмад даамчдын улсын аваргууд тодров

1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын 2021 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд… Дэлгэрэнгүй …