Чөлөөт бөх: Дэлхийн цомд өрсөлдөх бөхчүүд тодорчээ

1976

Энэ сарын 12-18-нд ДБНХ-ноос Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах юм. Тус тэмцээнд 51 орны 505 бөх өрсөлдөхөөр нэрээ өгчээ.

ОХУ-ын алдарт бөх, Риогийн олимпын аварга, дэлхийн дөрвөн алттай “Танк” хочит Абдулрашид Садулаев тэргүүтэй өнгөрсөн жилийн ДАШТ-ээс медаль хүртсэн 31 бөх, түүний дотор таван жингийн дэлхийн аварга ирэх долоо хоногт Сербид болох Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Харин манай чөлөөт бөхчүүд тус тэмцээнд оролцохгүй бололтой.


Энэ тэмцээнд оролцогчдоос ДАШТ-ээс медаль авсан тамирчид төрөл бүрээр:

  • Чөлөөт бөх: 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл = 11
  • Сонгомол бөх: 1 алт, 3 мөнгө, 7 хүрэл = 11
  • Эмэгтэй чөлөөт бөх: 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл = 9

Олимпын хошой аварга Роман Власов (ОХУ) сонгомол бөхийн 77 кг-д хүч сорино
Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс алтан медаль авсан тамирчид:
  • Завур Угуев (ОХУ, чөлөөт бөх, эр 57 кг)
  • Газимурад Рашидов (ОХУ, чөлөөт бөх, эр 65 кг)
  • Абдулрашид Садулаев (ОХУ, чөлөөт бөх, эр 97 кг)
  • Муса Эвлоев (ОХУ, сонгомол бөх, 97 кг)
  • Айсулуу Тыныбекова (Киргиз, чөлөөт бөх, эм 62 кг)

Тус тэмцээнд барилдахаар бүртгүүлсэн бусад бөхчүүдийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.