Бокс: Ази тивийн чансаанд тавдугаарт жагслаа

2206

Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ны конгресс энэ сарын 12-13-нд цахимаар болно. Уг конгресст зориулсан холбоодын тайланг олон нийтэд танилцууллаа.

Азийн боксын холбооны тайланд 2019 онд хүртсэн медалийн чансаагаар холбоодыг жагсаахад Монголын боксчид 19 медаль хүртсэн амжилтаар эхний тавдугаарт жагсчээ.


2019 онд медаль хүртсэн улс:
  1. Узбекистан – 57
  2. Казахсан – 55
  3. Энэтхэг – 54
  4. БНХАУ – 27
  5. МОНГОЛ – 19
  6. Киргиз – 17
  7. Тайвань – 15
  8. Тайланд – 15
  9. БНСУ – 10
  10. Япон – 8

Азийн боксын холбооны тайланг үзэхийг хүсвэл энд дарна уу.


Энэ удаагийн конгрессоор олон асуудал хэлэлцэхээс олны анхаарлыг татаж байгаа зүйл бол холбооны Ерөнхийлөгчийн сунгаа. Нийт долоон хүн нэрээ дэвшүүлсэн юм.

  • Аль-Масри Рами (Герман) – Германы боксын холбооны Шүүгчдийн зөвлөлийн дарга
  • Аль Отайба Анас (АНЭУ) – Азийн боксын холбооны тэргүүн
  • Кремлёв Умар (ОХУ) – Европын боксын холбооны дэд Ерөнхийлөгч
  • Микайлов Сулейман (Азербайжан) – AIBA-гийн Удирдах зөвлөлийн гишүүн
  • Мохамед Мустасане (Морокко) – AIBA-гийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч
  • Доминго Солано (Доминикан) – AIBA-гийн хүндэт дэд Ерөнхийлөгч
  • Ван дер Ворст Борис (Нидерланд) – Нидерландын боксын холбооны тэргүүн