Монголын 3 даамчин Зул сарын тэмцээний шигшээ тоглолтод шалгарлаа

3 долоо хоногийн өмнө Нийтлэгч: 90

E-Draughts Haiti Team-ээс зохион байгуулсан 1 мин + 1 сек цагийн хяналттай “Christmas marathon 2020” онлайн цувралын урьдчилсан шатны 3 тэмцээн явагдаж дууслаа. Эхний тэмцээнд 224, хоёр дахь тэмцээнд 181, гурав дахь тэмцээнд 173 даамчин дэлхийн олон орноос оролцож оюун ухаанаа сорин өрсөлдөв. Нийт 3 тэмцээний нийлбэрээр Нидерланд улсын даамчин ОУИМ Мартин ван Айзендорн 299 оноо авч тэргүүлсэн бол хоёр, гуравдугаар байрыг Америк улсын даамчин ОУМ Сент Жюст Макенди 294 оноогоор, Камерун улсын даамчин ОУМ Томми Мбонго 292 оноогоор тус тус эзэллээ.

Манай улсаас өсвөр, залуу, цол, зэрэгтэй олон даамчин орж өрсөлдсөнөөс ДДХМ Ц.Сүхбат 272 оноогоор 7-р байр, ОУИМ Г.Ганжаргал 266 оноогоор 8-р байр, ДДХМ Ц.Хашчулуун 262 оноогоор 10-р байранд шалгарч шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Урьдчилсан шатны тэмцээнээс хамгийн өндөр оноо цуглуулсан 20 даамчин 12-р сарын 28-30-ны өдрүүдэд шигшээ тэмцээнд тоглох юм. Гурван тэмцээний дараах дэлгэрэнгүй оноог дараах холбоосоор орж үзнэ үү: https://lidraughts.org/…/christmas-marathon…

1-р тэмцээний дүн: https://lidraughts.org/tournament/AXrgbsdz

2-р тэмцээний дүн: https://lidraughts.org/tournament/20mNI1Ic

3-р тэмцээний дүн: https://lidraughts.org/tournament/dFAoqB8L

Сүүлд нэмэгдсэн

БОКС: Төгсцогтын өрсөлдөгч хэн бэ?

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга болж, WBC… Дэлгэрэнгүй …

NBA: Брүүклиний их гурвал

Брүүклинд нэгдсэн гурвалын сүүлийн 10 жилд гаргасан хувь тоглогчийн амжилтуудыг багцлаад харвал тэн хагаст нь лигийг дундаж оноо авалтаар тэргүүлсэн,… Дэлгэрэнгүй …

МХБХ: Алтан түнштэй боллоо

“ПИ СИ МОЛЛ” ХХК МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН “АЛТАН ТҮНШ”-ЭЭР АЖИЛЛАНА Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээн болох хөл… Дэлгэрэнгүй …

АРЬЕН РОББЕН

Хүндэт 16 настай Арьен,Пүрэв гарагийн үдээс хойш ээж чинь танай сургууль руу залгана.Залгаад л байна.Залгаад л байна.Дотор чинь пал хийн… Дэлгэрэнгүй …

NHL: Шинэ улирал эхэллээ

Хойд Америкийн Үндэсний Хоккейн лигийн 104 дэхь улирал коронавирусын цар тахлын улмаас хойшлогдсоор ердийн үеийнхээс 3 сарын дараа эхэлж байна…. Дэлгэрэнгүй …