Киеран Тиернигийн тухай

1 долоо хоногийн өмнө Нийтлэгч: 59

Вэст Бромвич Албионыг талбай дээр нь 4-0 харьцаагаар хожсон тоглолтын өмнө бие халаалт хийхдээ энгийн шорт футболктой гарч хавийн амьтдын амыг ангайлгасан манай 23 настай шотланд залуу энэ талаараа ийнхүү ярьжээ.

Насаараа л Шотландад тоглосон болохоор иймэрхүү юманд дасчихжээ. Жаахан хүйтэн байхад хэнд ч гай болохгүй л дээ. Манайхан намайг хөндлөн дамжуулалт өгсөн гэж шоолоод байгаа. Ахиж нэг харахаас. Мэдээж гоолдсондоо баяртай байлгүй яахав, би ямар дандаа гоолдоод байдаг биш.

Артэта: Манайхан бүгд л ороолт, бээлий, малгай өмсөцгөөж байтал мань хүн шууд л шорт, футболктойгоо гараад явчихсан. Дүр үзүүлж байгаа юм биш л дээ, надад итгээрэй, угаасаа тэгээд сурчихсан юм байгаам. Намайг анх клубт ирэхэд мөрөндөө гэмтэлтэй гээд байж байсан. Надад бол маш авьяастай, элдэв ааш авиргүй, яг сайхан зүтгэлтэй тоглогч харагдсан. Хамт ажиллахад маш урамтай байдаг, өдөр болгон улам сайжрах гэж чармайн бэлтгэдэг болохоор гоол хийсэнд нь өмнөөс нь их баярлаж байгаа.

Мартин Кеовн: Яалт ч үгүй хуучны барилтай залуу. Магадгүй ахлагчийн материал ч юм уу. Бэлтгэл дээр жаахан дарж тогло гэж захихгүй бол болдоггүй гэж сонссон. Тиймэрхүү авирт бол би их дуртай. Хамгаалагчийн хувьд их сайн, ер нь хамгаалалт, довтолгоо аль алинд нь их сайн. Цасан дунд футболктой бие халаалт хийгээд, бас маш гоё гоол хийсэн. Арсеналд өөрийн гэсэн ул мөрөө үлдээх гэж их яарч байна, бараг л чадлаа шүү дээ.

Гарет Барри: Би ч гэсэн ахлагчийн материал гэж бодож байна. Хамгаалалт болон довтолгоонд маш нэмэртэй байгаа нь үнэн гэхдээ надад хамгийн их таалагдсан юм нь юу вэ гэхээр баг нь маш муу байх үед ч дагаж муудаагүй цөөхөн тоглогчийн нэг нь мань хүн байсан. Магадгүй ганц хоёрхон тоглогч л тоглолтоороо илт ялгарч харагдаж байсны нэг нь яахын аргагүй мөн.

Орчуулсан: Даваадорж Цогчулуун

Мэдээллийн эх сурвалж:
https://www.bbc.com/sport/football/55522579
https://talksport.com/…/arsenal-news-kieran-tierney…/

Зургийн эх сурвалж:
https://talksport.com/…/arsenal-news-kieran-tierney…/

Сүүлд нэмэгдсэн

БОКС: Төгсцогтын өрсөлдөгч хэн бэ?

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга болж, WBC… Дэлгэрэнгүй …

NBA: Брүүклиний их гурвал

Брүүклинд нэгдсэн гурвалын сүүлийн 10 жилд гаргасан хувь тоглогчийн амжилтуудыг багцлаад харвал тэн хагаст нь лигийг дундаж оноо авалтаар тэргүүлсэн,… Дэлгэрэнгүй …

МХБХ: Алтан түнштэй боллоо

“ПИ СИ МОЛЛ” ХХК МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН “АЛТАН ТҮНШ”-ЭЭР АЖИЛЛАНА Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээн болох хөл… Дэлгэрэнгүй …

АРЬЕН РОББЕН

Хүндэт 16 настай Арьен,Пүрэв гарагийн үдээс хойш ээж чинь танай сургууль руу залгана.Залгаад л байна.Залгаад л байна.Дотор чинь пал хийн… Дэлгэрэнгүй …

NHL: Шинэ улирал эхэллээ

Хойд Америкийн Үндэсний Хоккейн лигийн 104 дэхь улирал коронавирусын цар тахлын улмаас хойшлогдсоор ердийн үеийнхээс 3 сарын дараа эхэлж байна…. Дэлгэрэнгүй …