Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр Антальягийн дэвжээнд хүч сорино

1881

Энэ сарын 6-8-нд Туркийн Анталья хотноо жүдо бөхийн гранпри зэрэглэлийн тэмцээн болно. Тус тэмцээнд 52 орны 344 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас зөвхөн эрэгтэй бөхчүүд оролцох аж. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66-д Г.Хэрлэн, 73 кг-д Н.Хадбаатар, Ц.Цогтбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, -100-д Л.Отгонбаатар нар зодоглох юм.

Тэгвэл эрэгтэйчүүдийн +100 кг-д олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Найдангийн Түвшинбаяр аварга барилдана. Түвшээ аварга өнгөрсөн оны есдүгээр сард Унгарын Будапешт хотод болсон ДАШТ-ээс хойш анх удаа олон улсын тэмцээнд хүч сорих юм.

60 кг-д барилдах Д.Амартүвшин гавьяат, 66-д хүч үзэх Г.Хэрлэн нар энэ тэмцээнд барилдах жингийнхээ бусад бөхчүүдийг чансаагаар тэргүүлж буй. Түүнчлэн эрэгтэйчүүдийн 73 кг-д 41 жүдоч барилдахаар бүртгүүлсэн юм.