E-Sport: 100,000 доллартай жаалууд

1681

Дубайд болсон 2,000,000 ам.долларын шагналын сантай тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон, шинэ үеийн спортын ертөнцөд амжилттай яваа Зевс (Zeus) багийн бүрэлдэхүүнд баяр хүргэе.

ЗЕВС И-Спортс багийн тухайд:

Одоогийн бүрэлдэхүүн:

ХочОвог, нэрҮүрэгНэгдсэн
UndaakСүхбаатарын Ундрах (ахлагч)Sniper2018
RoninОросоогийн Бат-ОргилAttacker2019
ZyolБаярцэнгэлийн ЗолбоотAttacker2020
AbelyНямлхагвагийн ДулаанжаргалAttacker2019
ICYБатнасангийн ТэнгисAttacker2020
GodlessБаатархүүгийн БилгүүнAttacker2020
ЗЕВС багийн бүрэлдэхүүн 2021.01.26

Гаргасан амжилтууд:

  • 2021-01-26: PUBG Mobile Global Championship 2020 Finals: 3-р байр (100,000 ам.доллар)
  • 2020-12-20: PUBG Mobile Global Championship Season 0 League : 12-р байр (8000 ам.доллар)
  • 2020-11-12: PUBG Mobile Club Open – Fall Split 2020: Wildcard шигшээ тоглолт 1-р байр (Global Championship эрх)
  • 2020-09-15: PUBG Mobile Club Open – Fall Split 2020: Wildcard 1-р байр (2600ам.доллар)
  • 2020-03-08: PUBG Mobile Club Open – Spring Split 2020: Wildcard 2-р байр (1600ам.доллар)

PUBG Mobile Global Championship

Тэмцээний тухайд:

PUBG Mobile Global Championship олон улсын аварга шалгаруулах тэнцээн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Кока-Кола Арена-д нэгдүгээр сарын 21-нээс нэгдүгээр сарын 26-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд нийт 13 улсын 16 баг тамирчид 6 өдөр, нийт 29 раунд өрсөлдсөн ба Монгол улсаа төлөөлөн ZEUS eSports баг оролцож гуравдугаар байрт шалгарч өөрсдийгөө маш хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулж чадлаа.

Тэмцээний сүүлийн өдөр маш өрсөлдөөнтэй өнгөрсөн бөгөөд ZEUS sSports баг нийт 292 оноо авч Four angry men баг 294 онооноос ердөө 2 оноогоор дутсан юм. Харин дэлхийн аврага болсон Nova eSports баг 319 оноо буюу 27 онооны зөрүүтэйгээр илүүрхлээ.

Тэмцээний нийт шагналын сан $1,200,000 Америк Доллар.

Багуудын байр эзэлсэн байдал:

БайрБагШагналУлс
1Nova eSports700,000 ам.долларБНХАУ
2Four angry men200,000 ам.долларБНХАУ
3ZEUS eSports100,000 ам.долларМонгол
4Natus Vincere40,000 ам.долларУкрайн, ОХУ
5Bigetron RA25,000 ам.долларИндонези
6KoninaPower20,000 ам.долларКазахстан,Беларус,ОХУ
7Team Secret17,000 ам.долларМалайз
8Klas Digital Athletics15,000 ам.долларТурк
9A7 eSports12,000 ам.долларБразил
10Secret Jin11,000 ам.долларТайланд
11RRQ Athena10,000 ам.долларТайвань
12Futbolist10,000 ам.долларТурк
13Aerowolf LIMAX10,000 ам.долларИндонези
14POWER888 KPS5,000 ам.долларТайвань
15A1 eSports5,000 ам.долларБангладеш
16Abrupt Slayers5,000 ам.долларНепал
Тэмцээнд оролцсон 16 баг байр эзэлсэн дарааллаар

Тэмцээний шилдэг тоглогч:

Four Angry Men багийн тоглогч SuK: Шагнал 15,000 ам.доллар
(1998.10.19)

Зевс багийн тоглогчдын хувийн амжилт:

ZEUS eSports: Тоглогчдын хувийн амжилт

Тэмцээний нэгдсэн статистик:

Тэмцээний нэгдсэн статистик: PUBG Mobile Global Championship

Багуудын танилцуулга:

PUBG Mobile Global Championship Season O Finals: Оролцсон багууд

PUBG тоглоомын тухайд

PUBG – PlayerUnknown’s Battlegrounds

Тоглоомын үүсэл

Энэхүү тоглоомыг “Брендан Грийнэ” гэх залуу 2000 онд  гарч байсан Японы Battle Royale киноноос санаа авч зохиосон. Өмнөд Солонгосын видео тоглоомын Bluehole компанийн охин компани болох PUBG корпорацийн боловсруулж хөгжүүлсэн онлайн тулаант тоглоом юм.

PUBG нь Microsoft Windows үйлдлийн системийн Steam Платформ дээр туршилтын хувилбараа 2017 оны гуравдугаар сард гарсан бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сард бүрэн хувилбартай болсон.

Тоглоомыг Microsoft Studios Xbox One-д зориулж тухайн сард Xbox Game Preview програмаар дамжуулан албан ёсоор гаргасан.

2018 оны есдүгээр сард PlayStation 4-т зориулсан хувилбар мөн тухайн оны хоёрдугаар сарын 09-нд  Android болон iOS-д зориулсан үнэгүй тоглох гар утасны хувилбар болох PUBG Mobile гарсан.

Stadia урсгал платформын хувилбар 2020 оны дөрөвдүгээр сард гарсан. PUBG нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай, хамгийн их ашиг олсон, хамгийн их тоглогдсон видео тоглоомуудын нэг юм.

Энэхүү тоглоом нь 2020 оны байдлаар хувийн компьютерууд болон тоглоомын консолууд дээр 70 гаруй сая хувь зарагдсан бөгөөд үүнээс гадна PUBG Mobile 734 сая татан авалт хуримтлуулж, 2020 оны 12-р сарын байдлаар гар утасны төхөөрөмжүүд дээр 4.3 тэрбум гаруй долларын орлого олоод байна.

Тоглоомын үйл явдал

Тоглоомын үеэр 1-100 хүртэлх тоглогчид арал дээр шүхрээр үсрэн бууж, өөрсдийгөө алуулахаас зайлсхийж, бусдыг хөнөөх зэвсэг, хэрэгслийг хайж олон хоорондоо амьд үлдэхийн төлөө тэмцдэг.

Тоглоомын газрын зураг буюу байрлын аюулгүй тойрог (тоглох талбай жижгэрч тоглогчдыг шахалтанд оруулдаг) нь цаг хугацаа өнгөрөх тусам багасч, сүүлийн тоглогч эсвэл багаараа тойрогт зогсож амьд үлдсэн нь энэхүү тоглоомд хожно.

Бэлтгэсэн: Э.Шинэбаатар