Спорт хувцасны тэргүүлэх брэндүүд

1448

Өнгөрсөн 2020 он дэлхий даяар бизнес, санхүүгийн хувьд таатай байгаагүй. Тэр дундаа том хохирол амсаж, шинэ шалгууртай тулгарч буй спортын бизнест том цохилт болсон.

Бидний сайн мэдэх найк, адидасаас авхуулаад тэр бүр мэддэггүй ч лулулемон, колумбиа гэх мэт брэндүүдийн орлого, ашиг хэрхсэн бол?

2021 оны нэгдүгээр улирал хараахан дуусаагүй тул 2020 оны буюу сүүлийн жилийн гүйцэтгэл тайлан бүрэн гараагүй. Гэхдээ зах зухаасаа сураг дуулдаж эхэлж байна. Бүрэн гарахаар нь өмнөх жилтэй харьцуулалттай танилцуулах болно.

Энэ удаад 2019-20 оны гүйцэтгэлээр хамгийн өндөр үнэлгээтэй байсан 10 брэндийн жагсаалттай танилцая.

10. Рийбок – Reebok

1958 онд үүсгэн байгуулагдсан спорт гутал болон хувцас хэрэгслийн брэндийг 2005 онд 3.8 тб. ам.доллараар Адидас худалдан авч байсан.

2019 оны гүйцэтгэлээр 2.0 тб ам.долларын орлоготой ажиллаж байсан тус брэндээ эргүүлэн зарах тухай шуум гарчээ.

Мөнгөө нийлүүлээд авчих юмсан 😁

Нийт орлого2.0 тэрбум ам.доллар
Үндсэн бүтээгдэхүүнСпорт гутал
Төв оффисБостон, Массачусэтс, АНУ
ЭзэмшигчАдидас

9. ФИЛА – FILA

1911 онд Италид үүсгэн байгуулагдсан спорт гутал болон хувцас хэрэгслийн брэндийг 2007 онд 480 сая хавьцаа ам.доллараар Фила Кореа салбар нь худалдан авчээ.

2019 оны гүйцэтгэлээр 2.6 тб ам.долларын орлоготой ажилласан тус брэнд өдгөө БНСУ-ийн нээлттэй компани аж.

Нийт орлого2.6 тэрбум ам.доллар
Үндсэн бүтээгдэхүүнСпорт гутал
Төв оффисСөүл, БНСУ
ЭзэмшигчФила Кореа Корпорэйшн

8. Асикс – asics

1949 онд анх байгуулагдсан цагаасаа хойш бууриа сэлгээгүй Япон брэнд. Гүйлтийн гутал дагнаж байсан бол өдгөө гимнастикийн хувцас хэрэгсэлрүү давхар орсон аж.

2019 оны гүйцэтгэлээр 2.7 тб ам.долларын орлоготой ажилласан байна.

Нийт орлого2.7 тэрбум ам.доллар
Үндсэн бүтээгдэхүүнСпорт гутал
Төв оффисКобэ, Хёого, Япон
ЭзэмшигчАсикс Корпорэйшн

7. Колумбиа – Columbia

1938 онд анх байгуулагдсанаараа нэг хотоос төрсөн Найк брэндээс ах гэдгийг тэр бүр анзаарч байсангүй.

Алхалт, уулын гутал болон олон төрлийн дагалдах аялалын хувцас, хэрэглэл үйлдвэрлэдэг.

2019 оны гүйцэтгэлээр 2.9 тб ам.долларын орлоготой ажилласан байна.

Нийт орлого2.9 тэрбум ам.доллар
Үндсэн бүтээгдэхүүнГадуур хувцас
Төв оффисБийвэртон, Орегон, АНУ
ЭзэмшигчКолумбиа Спортсвиэр Компани

6. Лүлүлэмон – Lululemon

1998 онд анх байгуулагдсан харьцангуй залуу компани.

Тэд зөв орон зайгаа харж, байр сууриа оновчтой эзэлж чадсанаар йог, бясалгалаар хичээллэгчдийн дунд алдаршиж чаджээ.

2019 оны гүйцэтгэлээр 3.4 тб ам.долларын орлоготой ажилласан байна.

Магадгүй цар тахалтай үед бусдаас илүү өсөлттэй байсан болов уу!

Нийт орлого3.4 тэрбум ам.доллар
Үндсэн бүтээгдэхүүнЙог хувцас, хэрэглэл
Төв оффисВанкувэр, Бритиш Колумбиа, Канад
ЭзэмшигчЛүлүлэмон Атлетика

5. Нью Баланс – new balance

1906 онд анх нум харвааны дагалдах хэсэг үйлдвэрлэлээр байгуулагдсан өнө эртний түүхтэй компани байна.

Өдгөө тэд өөрийн нэрийн спорт гутал болон спорт хэв маягийн хувцас, хэрэглэлийн зах зээлд оржээ.

2019 оны гүйцэтгэлээр 4.1 тб ам.долларын орлоготой ажилласан байна.

Бидний авах гээд буй Рийбоктой нэг хотод байдаг!

Нийт орлого4.1 тэрбум ам.доллар
Үндсэн бүтээгдэхүүнСпорт гутал
Төв оффисБостон, Массачусэтс, АНУ
ЭзэмшигчНью Баланс

4. Андэр Армор – Under Armour

1996 онд байгуулагдсан өөдрөг зорилттой, хурдацтай өсч буй залуу компани байна.

ТОП 3-ийн орон зайд тоглож буй хямд үнийн стратегитэй аж.

2019 оны гүйцэтгэлээр 5.2 тб ам.долларын орлоготой ажилласан байна.

Нийт орлого5.2 тэрбум ам.доллар
Үндсэн бүтээгдэхүүнСпорт гутал
Төв оффисБалтимор, Мэриланд, АНУ
ЭзэмшигчАндэр Армор

3. Пума – PUMA

1948 онд Дасслэрийн ах дүүс 30 гаран жил хамтран бизнес эрхэлсний эцэст ах Рудолф өрх тусгаарлан анх байгуулсан.

Өөрийн нэрнээс санаа авч Руда гэж нэрлэсэн ч явцдаа Пума болгон өөрчилжээ.

2019 оны гүйцэтгэлээр 5.7 тб ам.долларын орлоготой ажилласан байна.

Нийт орлого5.7 тэрбум ам.доллар
Үндсэн бүтээгдэхүүнСпорт гутал
Төв оффисХэгзоугенаугах, Бавариа, ХБНГУ
ЭзэмшигчПума СЕ

2. Адидас – Adidas

1949 онд анх үүсгэн байгуулагдсан.

Ах нь Пумаг байгуулсанаас нэг жилийн дараа дүү нь мөн өөрийн нэрнээс санаа авч Адидас хэмээх нэрийг өгч байжээ.

2019 оны гүйцэтгэлээр 25.6 тб ам.долларын орлоготой ажилласан байна.

Нийт орлого25.6 тэрбум ам.доллар
Үндсэн бүтээгдэхүүнСпорт гутал
Төв оффисХэгзоугенаугах, Бавариа, ХБНГУ
ЭзэмшигчАдидас АГ

1. Найки – Nike

1964 онд анх үүсгэн байгуулагдсан.

Спорт хэв маягийг мэдрүүлж чаддагаараа дэлхийд тэргүүлсэн хэвээр. Хэдийгээр гол бүтээгдэхүүн спорт гутал ч гэлээ бусад бүтээгдэхүүнүүдийн хольц тийм ч хол зөрүүтэй биш.

2019 оны гүйцэтгэлээр 39.1 тб ам.долларын орлоготой ажилласан байна.

Нийт орлого39.1 тэрбум ам.доллар
Үндсэн бүтээгдэхүүнСпорт гутал
Төв оффисБийвэртон, Орегон, АНУ
ЭзэмшигчНайки

Бөөнд багцлаад харвал Найки, Адидас брэндүүд бусдаас харьангуй илүү байгааг харж болж байна.

Үүн дээр БНХАУ-ын брэндүүдийг харьцуулж тавиж үзэх хэрэгтэй санагдав. Учир нь тэд сүүлийн жилүүдэд гадаад зах зээлд хүчтэй орохын зэрэгцээ дотоод зах зээлээ эдгээр дэлхийн томчуудаас хамгаалах зорилготой ажиллаасаар байгаа.


Монголд аль аль брэндийн албан ёсны дистрибютер, борлуулагч байдаг вэ?