UFC 258: Камару Усман аварга цолоо хамгаалав

1052

UFC-н дунд жингийн аварга Камару Усман хуучин багийн анд Бразил тулаанч Жилберт Барнстай хүнд хэцүү тулаан хийсний эцэст гуравдугаар үед хүнд цохилтоор буулгаж авлаа.

Оргил тулаан

Нэгдүгээр үед Барнс илт илүүрхэж бүсийн эзнийг бараг л ялах дөхсөн. Барнсын баруун гарын хүчтэй цохилтод өртсөн Усман тэнцвэр алдан унаж хоёр дахь хүчтэй цохилтоо авсан хэдий ч Барнсыг дэвжээн дээр унаган цаг хожиж улмаар хүнд байдлаас гарсан.

Гэвч Барнс эргэж босоо байдлаас тулалдаж шулуун гарын оновчтой цохилт, хэвлийд хийсэн өвдөглөлт оновчтой болж нэгдүгээр үеийг илт илүүрхэж өндөрлөв.

Завсарлагааны үед Усманы дасгалжуулагч Тревор Витмен түүнийг урд гарын цохилтоо давтахыг сануулснаар дараагийн үе эхлэв. Үе эхэлмэгц Усман зүүн гарын шулуун цохилтоор оноо авч эхэлсэн ч Барнс аюултай хэвээр байв. Төд удалгүй Усманы баруун гарын хүчтэй цохилт Барнсын чихэн тус газар буусанд Бразил тулаанч тэнцвэрээ алдаж унасан авч дахин босч үргэлжлүүлэн тулалдсан.

Гуравдугаар үед Усманы урд гарын шулуун цохилт хэд хэдэн удаа амжилттай болж өрсөлдөгчөө унагааж, үргэлжлүүлэн хэвтээ байдлаас ажиллаж илт илүүрхэж эхлэх үед шүүгч Херб Диен тулааныг зогсоохоос аргаггүй болсон.

Ийнхүү тэрээр аваргын бүсээ гурав дахь удаагаа амжилттай хамгаалав.

ГАСТЕЛУМ ЯЛАГДЛЫН ЦУВРАЛАА ЗОГСООВ

Дунд жингийн шилдэг тулаанч асан Кевин Гастелум анх Дана Вайтын тулааны нэвтрүүлгээс хүч түрэн гарч нилээд олон тулааныг хүнд цохилтоор ялж шилдэг 5 руу орж ирсэн билээ. Түүнээс хойш жингийнхээ шилдэгүүдтэй хийсэн тулаануудад ялагдаж 2018 оноос хойш ялалтын амтыг мэдрээгүй байсан юм.

Энэ жил 29 настай тулаанч маань туршлагатай Ян Хайништай тулалдахаар таарсан. Ян Хайниш туршлага зааж Гастеллумыг унагааж хэвтээ барилдаанаас нилээд оноо цуглуулсан ч Гастеллум буцан сэргэж оноо цуглуулж байв. Ян Хайниш чацаар илүүрхэх буюу үсрэлттэй өвдөг хийх үед Гастеллум үргэлж сөрөг довтолгоо хийж оноо авсаар нийлбэр оноогоор илүүрхэж ялав.

ГРАССОГИЙН ХҮНДХЭН ЯЛАЛТ

Октагондоо буцан ирж буй Мэйси Барбер хөнгөн жингийн шилдэгүүдийн нэг Алекса Грассотай тулалдав.

Хоёр тулаанч нэлээд зууралдсан нягт хамгаалалттай тулаан үзүүлсэн бөгөөд Грассо илүү оновчтой цохиж оноо цуглуулж байсан бол Барбер хүчтэй цохилтоор дуусгахыг илүүд үзэж байв.

Хэвтээ барилдаанд ч мөн Мексик тулаанч хэдий доор байдалд байсан ч Америк тулаанчаас оноо илүү цуглуулж байсан.

Сүүлийн үед оноогоор хожигдож яваа Барбер илүү довтолсон хэдий ч үр дүнд хүрсэнгүй тулаан дуусаж Мексик бүсгүй Грассо ээлжит ялалтаа авав.

РИКИ САЙМОНЫ АНАКОНДА БООЛТ

Дараагийн тулаанд Америк тулаанч Рики Саймон бокс суурьтай Брайн Келлехэртэй хийсэн тулаанд гурван үе давамгайлж дуусгав. Жулиан Маркес сүүлд тулалдсанаас хойш 31-н сарын дараа энэ жил гучин настай Маки Питолотой тулаанаа хийж эцсийн мөчид Анаконда боолтоор ялав.

АНТОНИ ЭРНАНДЕСЫН ДУУЛИАНТ ЯЛАЛТ

Жиү-Жицүгийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Родолфо Виера таамаглаж байсанчлан эрт газарт унагааж давамгайлж эхэлсэн. Гэвч Эрнандес амжилттай хамгаалж улмаар Виерад жилатен боолт хийж ялав.

UFC-гийн түүхэнд ийнхүү анхны жиү-жицүгийн дэлхийн аварга боолтонд орж ялагдав.

Ингээд нийт тулааны дүнг толилуулахад:

Камару Усман – Жилберт Барнсыг хүнд цохилтоор гуравдугаар үед
Кевин Гастеллум – Ян Хайнишийг оноогоор (30:27, 29:28, 29:28)
Рикт Саймон Брайн Келлехерийг оноогоор ( 30:27, 30:27, 30:27)
Жулиан Маркис Маки Питолог анаконда боолтоор гуравдугаар үед
Антони Эрнандес Родолфо Виераг Жуилатен боолтоор хоёрдугаар үед
Белал Мухаммад Диего Лимаг оноогоор (30:27, 30:27, 30:27)
Поляна Виана Маллори Мартинг гарын өчигөөр нэгдүгээр үед
Крис Гутерис Андре Евелийг оноогоор (30:26, 29:28, 29:27)
Габе Грийн Фил Рөүг оноогоор (30:27, 29:28, 29:28) тус тус ялсан байна.