Яг одоогоор намайг буцаж ирүүлэх шалтгаан олж харахгүй байна

1612

Өнгөрсөн бямба гаригт Камару Усман UFC-гийн түүхэн дээд амжилт болох арвангурав дараалласан ялалтыг байгуулж домогт Жорж Сен Пьерийн амжилтыг эвдсэн. Усман ч СЕН Пьертэй тулалдахыг татгалзахгүй гэв.

Канадын  The Good Show радио нэвтрүүлэгт өгсөн ярилцлагаас:

Би октагонд буцан ирэхдээ амьдралынхаа гурван сарыг зөвхөн бэлтгэлд зарцуулж, Камару Усманыг ялахын тулд өөрийгөө зоригжуулан торонд тулалдахаар ирэх шалтгаан олж харахгүй байна.

Тулааны спортдоо буцан ирэхийн тулд би өөрийн гэрээ орхин явах хэрэгтэй болно. Магадгүй хаа нэгтээ бэлтгэлийн бааз байгуулж дасгалжуулагчаа ч авч явах, бэлтгэл хангагчаа ирүүлэх гээд л нилээд юм болно. Хамгийг гол нь би гэрээсээ явмааргүй байна. Би эрүүл, сэтгэл амар амгалан байна. Яг одоогоор хэн ч миний тайван байдлыг эвдэж чадахгүй.

Би одоогоос 19-н жилийн тэртээ анхныхаа тулааныг хийж байлаа. Энэ хугацаанд өчнөөн олон муу зүйлс, жишээг харсан. Хүмүүс магадгүй намайг тулаанд унахыг харахыг их хүсэж байгаа. Өчнөөн тулаанчид цаг нь өнгөрсөн ч буцан ирж, дахин тулалдаж ялагдаж байгааг би харсан. Би тийм зүйл өөрт тохиохыг хүсэхгүй байна. Хэрэв тулалдана  гэвэл би хамгийн сайн бэлтгэлтэй үедээ бие сэтгэл бэлэн үедээ л тулалдах болно. Хэдий миний туршлага арвин болж байгаа ч бие маань үүнийг хүсэхгүй. Би одоо 39-н настай за бараг л 40-тэй. Тийм болохоор зөв цагтаа зодог тайлсан гэдэгтээ би эргэлзэхгүй байна гэжээ.

Домогт тулаанч, алдарын танхимын эзэн маань анх 2013 онд эрүүл мэндийн шалтгаанаар зодог тайлж бүсээ эргүүлэн өгч байсан. Мөн 2017 онд буцан ирж дунд жингийн аварга Английн нэрт тулаанч Майкл Биспингийг ялж аваргалж байв. Өнгөрсөн онд түүнийг Дагестаны босоо аварга Хабиб Нурмагомедовын ялалтын цувралыг хөнгөн жинд зогсоохоор буцан ирнэ хэмээж байсан ч тийм зүйл болоогүй юм.

UFC-гийн алтан үеийн домгууд болох ПЖ Пенн, Метт Серра, Метт Хюз, Ник Диас, Майкл Биспинг, Карлос Кондит зэрэг шилдгүүдийг буулган авч байсан шилдэг тулаанч замналдаа нийт 26 ялснаас наймыг нь хүнд цохилтоор, зургааг нь өчиг боолтоор, 12 тулааныг оноогоор ялсан байдаг. Эдүгээ карате суурьтай тулаанч маань Тристар Жим багийнхаа ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.