Хамгийн инновацлаг клуб аль клуб вэ?

2 долоо хоногийн өмнө Нийтлэгч: 157
"Спортс инновэшн лаб"-аас гаргасан тайлан

Маркетинг 4.0, биг дата, и-спорт, фантази, бэт гэх зэрэг үгс хэдийнээ танил болоод зогсохгүй амьдралын салшгүй хэсэг болжээ. Цаашдаа ч энэ байдал улам гүнзгийрсээр ямар нэг шинэлэг шийдэл, хувилбар бүхий инновац нэвтрүүлэхгүй бол гээгдэж хоцрохоор болсон нь зөвхөн спортод тохиолдож буй бэрхшээл эсвэл сорилт биш юм.

Спорт ба бизнес

Үүн дээр нэмээд 2020 оныг бүхэлд нь унтраасан цар тахлын нөлөөгөөр мэргэжлийн спортын том лигүүд алдагдал хүлээж хүнд байдалд орсон нь эргэлзэж, хорголгүйгээр энэ шинэ цаг үе, шинэ ирж буй хөгжөөн дэмжигчдийн эрин үедээ бэлтгэх ёстойг ойлгуулж өглөө.

NBA (АНУ үндэсний сагсан бөмбөгийн холбоо) – жилийн орлого 10% буурсан
NCAA March Madness (АНУ коллежийн сагсан бөмбөг) – 980 сая ам.долларын орлогоо алдсан – унших
Indian Premier League (Энэтхэгийн крикет лиг) – жилийн орлого 30% буурсан
Cricket Australia (Австралийн крикет лиг) – 20 сая ам.долларын орлогоо алдсан
NCAA Football (АНУ коллежийн америк хөлбөмбөг) – 4 тэрбум ам.долларын орлогоо алдсан
MLB (АНУ бэйсболын мэргэжлийн лиг) – 4.5 тэрбум ам.долларын орлогоо алдсан
Хөлбөмбөгийн европын лигүүдийн аваргууд – мөн орлого нь өмнөх жилээс буурсан – унших

Тоймлоод хэлбэл: АНУ-д спортын лиг, холбоодтой хамааралтайгаар нийтдээ 13 тэрбум ам.долларын алдагдал, 28.6 тэрбум ам.долларын цалин орлогын бууралт, 1.3 сая хүн ажилгүй болсон статистиктай байна.

Бид энтертаймэнт салбар, видео тоглоом болон бусад чөлөөт цаг/амралт зугааны шийдлүүдтэй өрсөлдөж байна хэмээн спортын салбарын нөхцөл байдлыг тодорхойлжээ.

ОУОХ Ерөнхийлөгч – Томас Бах

Тэр нь ч үнэн. Спортын салбарын уламжлалт бизнес тасалбарын орлого, өмсгөл хувцас дагалдах хэрэгслийн борлуулалт дээр телевизийн шууд дамжуулалтын эрхээр гол орлогоо бүрдүүлдэг загвартай байсан.

Гэтэл өнөөдөр нөхцөл байдал маш богино хугацаанд хурдтай өөрчлөгджээ. IPTV болон стрийм технологид суурилсан төлбөртэй контэнтийн шийдэл, шууд дамжуулалтын дүрслэлийг ахьсан түвшинд хүргэсэн өнцөг, камер тоноглолын шийдлүүд (сакраменто кингс багийн жишээг унших), энэ бүхнийг багцалсан статистик, дата шинжилгээ бүхий аппликейшн шийдлүүд зайлшгүй байх ёстой болжээ (shottracker-ийн тухай унших).

Түүгээр ч зогсохгүй дээр цухас дурдсан БЭТ, ФАНТАЗИ бизнес мөнгөн дүнгээрээ асар хурдацтай өссөөр байгаа ба мэргэжлийн лиг, багууд ийнхүү дата үйлдвэрлэн, боловсруулж зардаг бизнесийг түшиглэх болсон.


Спортын бизнес хэрхэн буцаж сэргэх вэ?

Та бүхэнд Спортс Инновэшн Лаб-аас гаргасан “Хамгийн сайн инновац нэвтрүүлж буй 25 клуб” тайланг хуваалцаж байна.

Уг тайланд дурдсанаар дээрх хүндрэлийг давж, хуучин түвшиндээ очихын тулд гурван зүйлд анхаарал хандуулах ёстой гэжээ.

  • Орлогоо төрөлжүүлэхэд анхаарах
  • Байгууллагын бүтэц зохион байгуулалтаа анхаарах
  • Технологид анхаарах

Орлогоо төрөлжүүлэх: Учир нь орчин цагийн хөгжөөн дэмжигчид баг болон тамирчидтай шууд харилцаатай байж, хүссэн тоглолт арга хэмжээгээ үзэх, оролцох дуртай болсон.

Жишээ:
Барселона клуб өөрийн Камп Ноу цэнгэлдэхийн виртуал хувилбарыг бүтээсэн, Барса кампус нэртэй гудамжийг хөгжүүлж клубтэй холбоотой дэлгүүр, ресторан, жуулчдын хэсэг зэрэг үйлчилгээгээр төрөлжүүлж байна.
Филадельби 76 баг #StayInTheGame уриатай хөтөлбөрийн хүрээнд HomeCourt аппликэйшн гаргаж, хэн сайн бөмбөг залж чадах вэ? сорилт зохион байгуулж, клубийн дэргэдэх сургалт болон бусад үйл ажиллагаагаа таниулж ажилласан г.м

Бүтцээ үр ашигтай байлгах: Шинэ үеийн хөгжөөн дэмжигчдээ мэдэрч тэд хаана байна (сошл, бэт, фантази, видео тоглоом г.м), тэнд нь очиж харилцах мэдрэмжтэй, хурдтай баг бүрдүүлэх хэрэгтэй болсон.

Жишээ:
Эдгээр шилдэг 25 багийн 48% нь дэргэдээ технологийн шийдэл гаргах, хөгжүүлэх зорилготой инкубатор төвтэй. Старт-Ап Монголиа, Моффис г.м төстэй.
Дөрөвний нэг нь дэргэдээ дата дүн шинжилгээний баг, бүтэцтэй байна.
Удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлах болсон. НБА-д зургаан эмэгтэй, МЛС-д дөрвөн эмэгтэй удирдах түвшний захирал, багийн эзний хувиар ажиллаж байна.

Технологид мэдрэг байх: Орчин цагийн хөгжөөн дэмжигчид өдөр бүр цахим төхөөрөмж ашиглаж, цахим орчинд байх болсон. Тиймээс баг/лигүүд технологиор дамжин зөвхөн тэдэнд хандсан холбоо үүсгэх хэрэгтэй болсон.

Жишээ:
Багууд CRM-ийг идэвхитэй ашиглаж, зорилтот сурталчилгаа, идвэхжүүлэлт хийхээс гадна шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дата-д суурилан хийх болжээ.
Хөгжөөн дэмжигчдийн шинэ дүр төрхийг бүтээж байна. Жишээлбэл: КОП – Ливэрпүүлийн дэмжигчид андахгүй. Өөрийгөө жинхэнэ коп, зөвхөн копуудад гэж хэлүүлэх дуртай байдагтай адил.
Ювентус, Барса зэрэг клубууд Socios-той нэгдэж тодорхой тооны хөгжөөн дэмжигчид нэг удаагийн эрх худалдаж, VIP боломжууд санал болгох, клубийн түвшинд зарим нэг шийдвэр гаргалтанд ТУЗ адил саналын эрхтэй оролцуулах зэргээр ашиглаж байна.

Шилдэг багууд

За тэгээд дээрх гурван чухал зүйлийг үр дүнтэй хэрэгжүүлж буй цаг үеэ мэдэрч байгаа 25 клубийн жагсаалт дараах байдалтай гарчээ.

НБА-ээс 6 баг, АПЛ-ээс 5 баг, Бундэслигээс 3 баг, Ла Лигээс 3 баг, НФЛ-ээс 4 баг, Лиг нэгээс 1 баг, МЛБ-ээс 1 баг, Сери А-аас 1 баг тус тус багтжээ.

Хамгийн инновацлаг 25 баг – Спортс Инновэшн Лаб (2021.01)

Эдгээр 25 клубийг тоогоор товчхон тодохойлбол:
56% нь олон улсын түвшний хөлбөмбөгийн клуб,
Эздийн 24% нь нэгээс олон клуб эзэмшдэг,
48% нь бойжуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг,
28% нь бизнес дүн шинжилгээний багтай,
76% нь сүүлийн 10 жилд цэнгэлдэх/талбайгаа шинэчилж, сайжруулсан,
80% нь төлбөртэй гишүүнчлэлийн шийдэлтэй,
76% нь спорт бооцоот тоглоомын түнштэй,
44% нь нэгээс олон хэл дээр сошл сувгууд хөтөлдөг…

Манчестер Сити ХК

Манчестер Сити клуб 2019 онд өөрсдийн стрийминг үйлчилгээг нэвтрүүлсэнээр лигийн хүрээний шууд дамжуулалтаас гадуур өөрсдийн бүтээсэн контэнтийг, өөрсдийн сувгаар цацсанаар хөгжөөн дэмжигчдийн баазаа үлэмж нэмэгдүүлж, орлогын шинэ боломжоо бий болгосон байдаг.

Мөн Сафиэр Спортс спортод чиглэсэн технологийн бизнесийг дэмждэг хөрөнгө оруулалтын сангийн гол эзэмшигч болсоноор технологийн том том шийдлүүд нэвтрүүлэх болсон.

Сити клуб мөн хүүхэд залуусын хөгжлийг дэмжсэн зах зээлээ тэлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлэхдээ технологийг гаргууд ашигладаг. Тухайлбал: 12 хүртэлх насны хүүхдүүдэд чиглэсэн контэнт бүтээн, нэвтрүүлдэг YouTube Kids сувгийг бусад багаас түрүүлж нэвтрүүлсэн. Мөн Capstone Games хөлөгт тоглоом бүтээгчидтэй хамтран цахим болон бодит орчинд менежерийн дүрээр тоглох боломж олгосон тоглоомууд гаргасан.

Мэдээж сошл сүлжээнүүдийг сайн ашигладаг. Үүнтэй уялдуулан Этихад цэнгэлдэхийн орчимд Этихад кампус байгуулж, хөгжөөн дэмжигчид, сошл идэвхитэй хэрэглэгч нарт зориулсан энтертаймент орчин бүрдүүлж, орлогоо төрөлжүүлж байна.

Эх сурвалж: Sports Innovation Lab


ЭЦЭСТ НЬ:

Спортод сонирхолтой, баг/клуб ивээн тэтгэгч, спортын чиглэлийн технологийн бизнест хөрөнгө оруулах сонирхолтой хэн бүхэнтэй манай KOO.MN баг уулзаж, ярилцах, хамтран ажиллахад бэлэн гэдгийг дашрамд илэрхийлье. Бидэнтэй ХОЛБОГДОХ

Сүүлд нэмэгдсэн

МХХ танилцуулж байна: Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоо 2013 онд байгуулагдсан. Говь-Алтай аймгийн хөл бөмбөг сонирхогч өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,… Дэлгэрэнгүй …

“Олимпизм-боловсрол-биеийн тамир, спорт” сургалт-семинар

Өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хороо, Боловсролын хүрээлэн, Монголын Үндэсний Олимпийн Академи хамтран “Олимпизм-боловсрол-биеийн тамир, спорт” сэдэвт олон улсын цахим сургалт-семинарыг… Дэлгэрэнгүй …

Клопп одоо хотын аварга ч биш

Юрген Клоппын (53 настай) баг Ливэрпүүл хотынхоо дэрбид ялагдсаны дараа Германы хэвлэлүүд ийнхүү гарчигласаар байна. Английн Премьер лигийн отгон аварга… Дэлгэрэнгүй …

UFC: Вегас 19 өндөрлөлөө

АНУ-н Невада муж, Лас Вегас хотноо ээлжит UFC-19 дэх тулаан ням гарагийн орой болж өнгөрөв. Энэ үдэш хүнд жингийн ангилалд “Хар… Дэлгэрэнгүй …

Хамгийн инновацлаг клуб аль клуб вэ?

Маркетинг 4.0, биг дата, и-спорт, фантази, бэт гэх зэрэг үгс хэдийнээ танил болоод зогсохгүй амьдралын салшгүй хэсэг болжээ. Цаашдаа ч… Дэлгэрэнгүй …