UFC: Вегас 19 өндөрлөлөө

950

АНУ-н Невада муж, Лас Вегас хотноо ээлжит UFC-19 дэх тулаан ням гарагийн орой болж өнгөрөв. Энэ үдэш хүнд жингийн ангилалд “Хар араатан” хочит Деррик Льюс, “Хурц ир” хочит Кертис Блайдес нарын гол тулаан тэргүүтэй үзүүштэй сонирхолтой тулаанууд багтсан.

Лас Вегас дахь оргил тулаан Деррик Льюисийн тулааны арга барил, санаачлага доор болж өнгөрөв. “Хар араатан” эхний үед төдийлөн довтолгоо хийсэнгүйгээр ухарч өөрийн баруун гарын хүчтэй цохилтыг хийх боломжийг хайж байсан бол  Куртис Блайдес илүү тактикийн шинжтэй тулаан хийж оновчтой цохилтоор оноо авч байлаа. Льюс хэд хэдэн амжилтгүй сөрөг довтолгоо хийж гарын урд цохилт, баруун гарын хүчтэй цохилт хийхийг оролдсон боловч үр дүнгүй болж өнгөрсөн. Харин Блайдес өрсөлдөгчийнхөө хөлрүү довтолж хэд хэд оновчтой өшиглөж, өөрийн давуу тал болох барилдаанаар санаачлагыг гартаа авах гэж оролдсон боловч төдийлөн амжилтанд хүрч өрсөлдөгчөө унагааж чадсангүй эхний үеийг илүүрхэж өндөрлүүлсэн.

Хоёрдугаар үеийн эхэнд  ч Блайдес илт илүүрхэж оноо цуглуулж эхэлсэн. Гэвч хоёрдугаар үеийн 1 минут 26 дахь секундэд Блайдес барилдахаар хөлд орох мөчид Льюс маш хүчтэй угтуулж, өлгөсөн цохилт хийсэнд өрсөлдөгч нь хүнд цохилтонд орж ухаан алдан унав. Ялалтаа баталгаажуулах гэж улангассаж, унасан өрсөлдөгчөө хоёрнтоо цохих Льюсийг шүүгч Херб Дин зогсоосноор хар араатан ялсан. Нийт тулааны үед Льюс дөнгөж 7 удаа өрсөлдөгчөө оновчтой цохисон ч энэ нь ялахад хангалттай байлаа.

Энэ тулаанд ялсанаар Дерек Льюс нийт хийсэн тулааныхаа 12-г нь хүнд цохилтоор ялж, Бразилийн алдарт Витор Белфортсын амжилттай эн зэрэгцэж ирэв.

Андрей Арловски, Алексей Олейник нарын ялагдал

Оросын алдарт байлдааны самбогийн том төлөөлөл өдгөө 46 настай А.Олейник АНУ-ын тулаанч энэ жил 31 настай Крис Даукасстай тулалдав. Эхний үеэс Даукасс өрсөлдөгчөөсөөө зайгаа бариж гарын урд цохилт буюу жаб, хажуугийн цохилтоор илт давамгайлснаар шүүгч тулааныг зогсоож техникийн нокаутаар Даукасс ялав.

Дараагийн тулаанд Беларуссын алдарт тулаанч UFC-гийн хүнд жингийн аварга асан Андрей Арловски Их Британий Том Аспилтай тулалдав. Том Аспиналын хувьд UFC холбооны хүнд жингийн хоёр дахь тулаанаа хийж байгаа нь энэ юм. Тэрээр хүүхэд насандаа Арловксигийн тулааныг үзэж өссөн, түүнээс үлгэр дуурайлал авдагаа тулааны өмнөх ярилцлагандаа дурдсан байдаг. Тулаан эхний үеэсээ л  босоо байдлаар үргэлжилсэн. Аспинал эхнээсээ урагшаа явж тулалдан өрсөлдөгчдөө хэд хэдэн хүнд цохилт мэдрүүлж давамгайлж эхлэв. Гэвч ахмад тулаанч туршлага зааж эхний үеийг давав. Хоёрдугаар үед Аспинал өрсөлдөгчөө давхар хамж унаган ээлж дараалласан хүчтэй цохилт хийн Арловскийн хамгаалалт суларсныг ашиглан ард нь гарч гарын гурвалжин боолт хийснээр өрсөлдөгчөө буулгаж авав.

Энэ үдшийн дэд оргил  тулаанд  ОХУ-н тулаанч Яна Куницкая  Бразилийн тулаанч хэвтээ барилдааны мастер Кетлен Виейраг ялж дуулиан тарив. Бразил бүсгүй тулааны өмнө жиндээ орж чадалгүй өрсөлдөгчөөсөө даруй 5 кг илүү байсан тул тулааны бонусын 30 хувийг өрсөлдөгчдөө өгөхөөр гэрээ хийж тулалдсан юм. Тулааны эхний үеэс Бразил бүсгүй өрсөлдөгчөө унагааж хэвтээ барилдаан хийж өөрийн давуу талаа харуулж эхэлсэн. Хоёрдугаар үед орос бүсгүй босоо байдлаас хэд хэдэн цохилт оновчтой хийсний дараа өрсөлдөгчөө хэвтээ байдалд шилжүүлэн, газарт хавсарч цохих цохилтоор илт илүүрхэж өндөрлүүлэв. Харин гуравдугаар үед цуцалттай байсан Бразид бүсгүй санаачлагыг гартаа авч хэвтээ барилдаанаас өрсөлдөгчөө боох, гарт өчих зэрэг оролдлогыг хийж эхэлсэн ч Орос бүсгүй хүнд байдлаас гарч өрсөлдөгчдөө гарын хүнд цохилт, тохойгоор жинтэй довтолж хүчийг нь сулруулсан. Ингээд цаг дуусах мөчид хажуугийн шүүгчид Куницкаяд гурван раундын хоёрт нь ялалт өгч, тулаан Орос бүсгүйн ялалтаар өндөрлөв.

Дунд жинд Дана Вайтаас нилээд үнэлгээ авч байгаа энэ жил 32 настай Фил Хэйвс Францын  Нассурдин Имавовын эсрэг хүнд хэцүү тулаан хийсний эцэст оноогоор ялж чансаагаа ахиулахаар болсон бол Даррик Миннер Чарльз Розатай оноолт таарч хэвтээ байдлаас илүүрхэн ялалт байгуулснаар сүүлийн 3 тулааныхаа хоёрт нь ийнхүү ялсан.

Ингээд нийт дүнг толилуулахад:

Деррик Льюис – Куртис Блейдесийг хүнд цохилтоор хоёрдугаар үед
Яна Куницкая – Кетлен Виейраг оноогоор (29-28, 29-28, 29-28)
Даррик Миннер – Чарльз Розаг оноогоор (30-26, 29-27, 30-27)
Крис Даукасян – Алексей Олейникийг техникийн хүнд цохилтоор нэгдүгээр үед
Фил Хейвс – Нассурдин Имавовыг оноогоор (29-28, 28-28, 29-28)
Том Аспиналь – Андрей Арловскийг гурвалжин боолтоор хоёрдугаар үед тус тус ялав.

Хөтөлбөрийн өмнөх:

Жаред Гордон – Дэнни Чавесыг оноогоор (30-27, 30-27, 29-28)
Жон Кастанеда – Эдди Уинлэндийг хүнд цохилтоор нэгдүгээр үед
Жулиан Эроса – Нейт Ландверийг хүнд цохилтоор нэгдүгээр үед
Кейси О’Нил – Шана Добсонг хүнд цохилтоор хоёрдугаар үед
Айеман Захаби – Драко Родригезийг хүнд цохилтоор нэгдүгээр үед
Сергей Спивач – Жаред Вандерааг техникийн хүн цохилтоор хоёрдугаар үед тус тус ялав.