Клопп одоо хотын аварга ч биш

2 долоо хоногийн өмнө Нийтлэгч: 82
LIVERPOOL, ENGLAND - Saturday, February 20, 2021: Liverpool's captain Jordan Henderson goes down injured during the FA Premier League match between Liverpool FC and Everton FC, the 238th Merseyside Derby, at Anfield. (Pic by David Rawcliffe/Propaganda)

Юрген Клоппын (53 настай) баг Ливэрпүүл хотынхоо дэрбид ялагдсаны дараа Германы хэвлэлүүд ийнхүү гарчигласаар байна.

Английн Премьер лигийн отгон аварга Ливэрпүүл клуб аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтонд “РБ Лейпциг” клубийг 2:0 харьцаатай буулган авсаны дараа тэднийг хүнд байдлаас гарлаа, буцан хэвэндээ орох нь гэж олон хөгжөөн дэмжигчид итгэж, найдсан ч хямралаа даван туулаагүй болохыг бид харлаа.

Баерны хуучин дасгалжуулагч Карло Анчелоттигийн Эвэртонтой хийсэн хотын дэрби тоглолтонд 0:2 харьцаагаар “Улаанууд” ялагдал хүлээснээр лигтээ дөрөв дэхээ дарааллан ялагдлаа.

Энэ нь 1999 оноос хойш Эвэртонд талбайдаа хожигдоогүй, 2010 оны аравдугаар сараас хойш дэрбидээ хожигдоогүй дархан амжилтыг зогсоосон. Мөн 1923 оноос хойш өндөр амжилттай үедээ талбайдаа лигийн хүрээнд дөрвөн тоглолт дарааллан ялагдсан үзүүлэлт болжээ.

Долоо хоногийн өмнө Лэстэр Сититэй тоглож 1:3 хожигдсоны Клопп премьер лигийн аваргыг хамгаалах зорилго байхгүй болсон тухай олон нийтэд хэлсэн билээ.

Одоо Ливэрпүүл хүснэгтийн (тэргүүлэгч Манчестер Ситигээс 16 оноогоор дутуу) 6-р байрт, ирэх жилийн аваргуудын лигийн эрхийн байрнаас даруй хоёр байрын хойно бичигдэж байгаа нь хангалттай сэтгэл зовних асуудал болж байна.

Эвэртоны цахилгаан шиг эрчтэй эхлэл

Тоглолт эхлээд 3 минут өнгөрч байхад Клоппын багийг цочролд оруулсан үйл явдал болсон. Баерны хуучин тоглогч Хамес Родригез Бразил довтлогч Ричарлисоны гүйлтийн чиглэлд дамжуулалт өгөхөд, Ричарлисон Кабакын хамгаалалтаас сугаран гарч Алиссон Бекерийн хаалганы алсын буланруу цохиж эхний гоолыг оруулав.

Үүний дараа улаанууд бага багаар тоглолтын санаачлагыг гартаа авч тоглолтыг хянах оролдлого хийж эхлэв. Гэвч багийн ахлагч Жордан Хэндэрсон гүйлтийн талбайд бөмбөг эзэшихээр тэмцэх үедээ гэмтэл авч талбайг чөлөөлсөн. Ийнхүү улаануудын хамгаалалтын чухал тоглогчид болох Виржил Ван Дайк, Фабинио, Матип, Гомезийн араас 6 дахь тоглогчоо гэмтэлд алдлаа. Багийн ахлагчийн оронд Штутгартын хуучин тоглогч Натаниэл Филлипс талбайд орж ирэв.

Хоёрдугаар хагаст Ливэрпүүл бөмбөгийг 80 хүртэлх хувь эзэмшиж, тоглолтыг эргүүлэхийг хичээсэн боловч довтолгооны супер гурвал болох Салах, Манэ, Фирмино нарт Эвэртоны хамгаалагчид хаалгаруу төгсгөх боломжийг олгосонгүй. Улаануудын шахалтаас бөмбөг тасалсан Эвэртон аюултай байж болохуйц хэд хэдэн сөрөг довтолгоог зохион байгуулж байв.

Тоглолт дуусахаас арван минутын өмнө хамгаалагчдын байрлалын алдааг ашиглан сөрөг довтолгоо өрнүүлсэн Калверт Лэвин торгуулийн талбайд гулсаж унасан байсан Александр Арнольд дээр бүдэрч унасан. Шүүгч Крис Кавана ВАР технологиор ахин хянаж үзсэний эцэст торгуулийн цохилтыг заасан. Торгуулийн цохилтыг Исланд эр Гилфи Сигурдсон (81 дэх минут) амжилттай гүйцэтгэж, улмаар 2:0 харьцаатайгаар хожсон.

Ливэрпүүл одоо аваргуудын лигийн байранд буй Челсигээс 3 оноо дутуу байна. Томас Тухелийн баг бямба гарагт Бундэслигийн хуучин дасгалжуулагчдын хоёр дахь тулаанд Ралф Хасенхюттлсийн Саутхэмптонтой 1: 1-ээр тэнцсэн.


НЭМЭЛТ:

Тоглолтын талаар Арсен Вэнгэр:
“Тэд өнөөдөр урам зоригтой, тэмүүлэлтэй тоглосон ч нэг зүйл дутуу байгаа нь баг бүхэлдээ ялах хүсэл эрмэлзэлтэй биш болчихож.

ВВД байсан бол тэр хамгааллтанд ялж, тэд довтлох байсан байх. Гэвч асуудал нь тэд одоо гоол хийж/оноо авч чадахгүйд байна.”

Харин Жэйми Каррагер:
“Тиаго хэдий бөмбөгтэй гайхалтай тоглож байгаа харагдах ч үр дүн алга. Ливэрпүүлийн үр дүн түүний гүйцэтгэлээс сул байна.

ВВД байхгүй гэдгээ одоо болих хэрэгтэй.” гэхчлэн хатуухан үгс цухуйлгаад авчээ.

Сүүлд нэмэгдсэн

МХХ танилцуулж байна: Говь-Алтай аймаг

Говь-Алтай аймгийн хөл бөмбөгийн холбоо 2013 онд байгуулагдсан. Говь-Алтай аймгийн хөл бөмбөг сонирхогч өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,… Дэлгэрэнгүй …

“Олимпизм-боловсрол-биеийн тамир, спорт” сургалт-семинар

Өнөөдөр Монголын Үндэсний Олимпийн Хороо, Боловсролын хүрээлэн, Монголын Үндэсний Олимпийн Академи хамтран “Олимпизм-боловсрол-биеийн тамир, спорт” сэдэвт олон улсын цахим сургалт-семинарыг… Дэлгэрэнгүй …

Клопп одоо хотын аварга ч биш

Юрген Клоппын (53 настай) баг Ливэрпүүл хотынхоо дэрбид ялагдсаны дараа Германы хэвлэлүүд ийнхүү гарчигласаар байна. Английн Премьер лигийн отгон аварга… Дэлгэрэнгүй …

UFC: Вегас 19 өндөрлөлөө

АНУ-н Невада муж, Лас Вегас хотноо ээлжит UFC-19 дэх тулаан ням гарагийн орой болж өнгөрөв. Энэ үдэш хүнд жингийн ангилалд “Хар… Дэлгэрэнгүй …

Хамгийн инновацлаг клуб аль клуб вэ?

Маркетинг 4.0, биг дата, и-спорт, фантази, бэт гэх зэрэг үгс хэдийнээ танил болоод зогсохгүй амьдралын салшгүй хэсэг болжээ. Цаашдаа ч… Дэлгэрэнгүй …