Бөхчүүдийн сагс буюу “Регбол”

04/04/2021 Нийтлэгч: 984

ОХУ-д бидэнд ойр байж болох спортын нэгэн төрөл бий. Уг спортыг регбол гэх ба сагсан бөмбөг, рагби, бөхийн барилдааны “нийлбэр” аж. Спорт зааланд сагсан бөмбөг тоглож буйтай төстэй ч бөмбөгөө залалгүй рагбитай адил булаацалдаж, хамгаалж, цагаригт довтолдог. Өөрөөр хэлбэл бөмбөгний төлөөх тэмцэл, хамгаалалтын үед рагби, бөхийн барилдааны элементүүд харагдаж байгаа нь сагсан бөмбөгөөс ялгарч байгаа юм.

Оросын регболын холбооны тэргүүн Иван Андреев “ЗХУ-ын үед бөхчүүд үүнийг сагсан бөмбөгийн барилдаан” хэмээн нэрлэж бэлтгэл сургуулилтдаа ашигладаг байсан ч цаг хугацааны явцад энэ нь спорт болж хөгжсөн юм. Сагсан бөмбөгөөс ялгаатай нь регболд их олон зүйл зөвшөөрсөн байдаг. Гэхдээ өрсөлдөгчөө газраас өргөх, гараа холбож барих болдоггүй, зөвхөн нуруугаараа түлхэх зэрэг дүрэмтэй” гэсэн бол тус спортоор хичээллэж байсан нэгэн ахмад тамирчин “Үүнийг зөвхөн бөхчүүд л тэвчинэ. Сагсан бөмбөгчид энд удаан тэсэхгүй. Тэдэнд залалт, шидэлт, тактик чухал бол энд барилдах, гүйх л хамгийн чухал нь” гэж ярьсан байна. Регболыг хэзээ, хэрхэн үүссэнийг тодорхойлох боломжгүй гэдэг ч ЗХУ-ын үед тулааны урлагаар хичээллэгсэд бэлтгэл сургуулилалтдаа өргөнөөр ашигладаг байжээ. Хөндлөнгийн хүний нүдээр харахад тус спортын төрөл нь жаахан эмх замбараагүй мэт боловч тамирчдын талбай дээр юу хийж болох, болохгүйг тодорхой заасан дүрмийг чанд баримталсны үндсэн дээр бэртэл гэмтлээс сэргийлдэг байна. Дүрмийг нь 1990-ээд оны сүүлээр боловсруулж 2003 онд спорт хэмээн хүлээн зөвшөөрчээ. 

М.Ану

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын цолтон 9-өөр нэмэгдэв

Өнгөрөгч 6-р сард Узбекистан улсад зохиогдсон Ази тивийн АШТ-д тус тусын насны ангилалдаа амжилттай тоглосон дараах 9 тамирчинд FMJD-ээс Дэлхийн… Дэлгэрэнгүй …

Архангайн даамчид тэргүүлэв

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог тэмцээн 2022 оны 9 дүгээр сарын 17-18 ны өдрүүдэд Баянгол… Дэлгэрэнгүй …

2022 оны Оюутны улсын аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл – Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2022 оны оюутны улсын аварга даамчныг шалгаруулахад оршино.–… Дэлгэрэнгүй …

Их наадмын медальтнууд тодорлоо

Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадмын 100 буудалт даамын шигшээ тэмцээн 2022 оны 9 дүгээр сарын 10-13-ны… Дэлгэрэнгүй …

Триатлоны аваргуудыг Ард койноор шагнана

Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа,… Дэлгэрэнгүй …