Леброны кино Жорданы амжилтыг эвдэх үү

04/05/2021 Нийтлэгч: 638

Сагсан бөмбөг сонирхдог төдийгүй спортыг ойлгодог хүн бүрийн дуртай кино бол “Space Jam” билээ.

Уг кино 1996 онд дэлгэцнээ гарч 230.4 сая долларын ашиг олсон байдаг. Тухайн үед NBA-гийн гол төлөөлөгч байсан Майкл Жордан киноны гол дүрийг бүтээсэн ба хоёрдугаар ангийг театруудаар гарсны дараахан хийхээр төлөвлөж байлаа. Гэхдээ Жордан дараагийн ангид нь тоглохыг хүсээгүй учир “Варнер Брос” төслийг хойшлуулахаас өөр аргагүйд хүрч байлаа.

Харин 2014 оны хоёрдугаар сард “Варнер Брос” уг төслийг дахин эхлүүлж Леброн Жэймс киноны гол дүрд тоглох болсныг зарласан. Улмаар  Леброн Жэймсийн үүсгэн байгуулсан “Спринг Хилл Энтертаймент”  уг киног бүтээхээр “Варнер Бростой” гэрээ байгуулсан билээ. Үүнээс хойш зургаан жилийн дараа киноны хоёрдугаар анги  “A new legacy” буюу “Шинэ өв” дэлгэцнээ гарахад бэлэн боллоо.

Киноны зураг авалт 2019 оны зун эхэлсэн бөгөөд АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотын ойролцоо хийсэн гэнэ. Тус бүтээлийг энэ оны долдугаар сарын 14-нд үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж буй ажээ. Жорданы кино нийт 80 сая ам.доллараар хийсэн бол энэ удаа түүнээс хоёр дахин их буюу 161.9 сая “ногоон”-оор бүтсэн байна.

Кинонд өнөө цагийн сагсан бөмбөгийн одууд болох Энтони Дэвис, Дамиан Лиллард, Клэй Томпсон, Кайри Өрвинг, Крис Пол, Дрэймонд Грийн, Кайл Кузма болон эмэгтэй сагсан бөмбөгийн холбооны тоглогч Диана Таураси зэрэг алдартнууд дүрээ мөнхөлжээ.

Б.Цогтбаяр

Холбоотой мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Триатлоны аваргуудыг Ард койноор шагнана

Тэсвэр хатуужлын спорт-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 7-8-нд Архангай аймгийн Өгийнуурт болох юм. Тэмцээн элит, холимог багийн буухиа,… Дэлгэрэнгүй …

Сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн 2022 оны зургадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Орхон аймгийн төв Эрдэнэт хотноо… Дэлгэрэнгүй …

Даам сонирхогчдын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

Нэг. Нийтлэг зүйл           1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино…. Дэлгэрэнгүй …

“Сонирхогчдын лиг 5” тэмцээн боллоо

Зуун буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн Сонирхогчдын лигийн тэмцээнийг Монголын даамын холбоо 2019… Дэлгэрэнгүй …

Ц.Хашчулуун, Б.Мишээл нар “Ховд опен 2022”-д түрүүлэв

Ховд аймгийн “Алтайн хүлэгч” даамын холбоонос зохион байгуулсан нээлттэй тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 21-22-нд зохиогдлоо. Жаргалант сумын БТСГ-т… Дэлгэрэнгүй …