200 мянган “ногоон”-ы үнэтэй асуултын тэмдэг

1371

Сингапур улсад найман өдрийн турш үргэлжлээд ням гарагт өндөрлөсөн DOTA 2-ын “ONE Esports Singapore Major” тэмцээний ялагчаар БНХАУ-ын “Invictus Gaming” тодорлоо. Тэдэнтэй аваргын төлөө Хойд Америк тивийн “Evil Geniuses” баг өрсөлдсөн юм.

Tаван тоглолт үргэлжилсэн уг цувралд “EG” баг хоёр тоглолт дараалан хожоод байсан ч сүүлийн гурван тоглолтод “IG” баг ялалт байгуулснаар аваргын цомыг хүртлээ. Цувралын гурав дахь тоглолтын төгсгөлд “Invictus Gaming” багийн 20 настай залуу тоглогч “Emo” өрсөлдөгч багийн тоглогчид руу асуултын тэмдэг илгээсэн нь шуугиан дэгдээсэн юм. Өрсөлдөгч багтаа өгсөн тус сэтгэл зүйн дайралт Хятадын багийг гурав дараалан хожих гол хөшүүрэг болсон гэж цахим орчинд ярилцаж байна.

Шигшээ цувралд “Invictus Gaming” ялалт байгуулснаар 200000 ам.долларын шагнал хүртсэн бөгөөд удаан хугацаанд завсарлаад байсан албан ёсны лан тэмцээний аваргууд боллоо.

Хоёрдугаар байранд орсон “Evil Geniuses” багийн хувьд 100000 ам.доллар “халаасалжээ”.

Image
“Evil Geniuses” баг

Tэмцээнд эхний дөрвөн байрын авсан шагнал

Эзэлсэн байр$ ам.долларDPC ОнооБаг
 1$200,000500 Invictus Gaming
 2$100,000450 Evil Geniuses
 3$75,000400 PSG.LGD
 4$50,000350 Team Secret