Йохан Блейк: Вакцин хийлгэснээс олимпод оролцоогүй нь дээр

878

Олимпийн аварга, Ямайкийн гүйгч Йохан Блейк коронавирусын вакцин хийлгэснээс Токио-2020 олимпын наадамд оролцохгүй байсан нь дээр гэж үзэж байна. Өдгөө 31 настай тэрбээр орон нутгийнхаа “The Gleaner” сонинд өгсөн ярилцлагадаа “Миний үзэл бодол өөрчлөгдөхгүй. Би ямар ч вакцин хийлгэхийг хүсэхгүй байна. Түүний оронд олимпод оролцохгүй байсан ч харамсахгүй. Надад вакцин хийлгэхгүй байх олон шалтгаан бий” гэж ярьжээ.

“Токио 2020” олимп түүний хувьд тамирчны замналынх нь сүүлийнх байж магадгүй юм.

ОУОХ вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа ч олимпод оролцох тамирчдыг заавал вакцин хийлгэхийг шаардахгүй гэсэн билээ.
Йохан Блейк өөрийн твиттер хуудаснаа “Өөрийн бодлоо л дага, бусдыг битгий даган дуурай бас бие биедээ хүндэтгэлтэй байж сонголтондоо үнэнч байгаарай” хэмээн жиргэсэн байна.

М.Ану