Чөлөөт бөхийн Азийн АШТ өнөөдөр эхэлнэ

1187

Казакстан улсын Алматы хотод зохиогдсон чөлөөт бөхийн олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээнээс таван эрх авсан манай тамирчдын дараагийн зогсоол насанд хүрэгчдийн Азийн АШТ юм. Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-18-нд болох билээ. Манай улсаас 20 тамирчин дэвжээнд гарахаар мэдүүлгээ өгчээ.

ЭрэгтэйЭмэгтэй
57 кг: Занданбудын Занабазар50 кг: Нандинцэцэгийн Анударь
61 кг: Батсайханы Нэмэхбаяр53 кг: Ганбаатарын Отгонжаргал
65 кг: Сармандахын Билгүүн55 кг: Мөнхболдын Дөлгөөн
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
74 кг: Занданбудын Сумьяабазар59 кг: Баатаржавын Шоовдор
79 кг: Дамжингийн Батзул62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
86 кг: Пүрэвжавын Өнөрбат65 кг: Зоригтын Болортунгалаг
92 кг: Мөнхбаатрын Цогтгэрэл68 кг: Энхсайхны Дэлгэрмаа
97 кг: Чинбатын Алтангэрэл72 кг: Энхбаярын Цэвэгмид
125 кг: Доржхандын Хүдэрбулга76 кг: Найгалсүрэнгийн Загалдулам
Тэмцээнд оролцох манай шигшээ баг

Тэмцээний хэсгийн барилдаан 14 цагаас эхлэх бол медалийн төлөөх барилдаан 20:30 минутаас үргэлжлэн хүрнэ. Үзэгч та бүхэн тус тэмцээнийг дэлхийн чөлөөт бөхийн холбооны сайтаас хүлээн авч үзэх боломжтой.