Адесаньягийн дараагийн өрсөлдөгч хэн бэ?

1495

15000 үзэгчдийн өмнө болох UFC 261 тэмцээний бэлтгэл ажил хэдийнээ ид өрнөж байхад Лас Вегас хотод арай жижиг тулааны үдэш болох гэж байна.

Эхлэх цаг:

  • Өмнөх хөтөлбөр (ufc.tv): 4-р сарын 18-ны Ням гарагийн 01:00 цаг
  • Үндсэн хөтөлбөр (ufc.tv/DAZN): 4-р сарын 18-ны Ням гарагийн 4:00 цаг

Роберт Уиттейкерийн эсрэг Келвин Гастелум


Израиль Адесаньягын дараагийн өрсөлдөгч хэн байх вэ? Түүний жинд өрсөлддөг Марвин Веттори өнгөрсөн тулааны үдэш том амт Кэвин Холландыг болгож тавьсан. Ялалтаа халаасалсан даруйдаа мань эр Исраел Адесаньяг тулаанд дуудсан билээ. Гэсэн хэдий ч бүх зүйл түүний санаснаар болохгүй тул бүс эзэмшигчийн дараагийн өрсөлдөгч нь Роберт Уиттакер (22-5), Келвин Гастелум (16-6 (1)) нарын нэг байх магадлал өндөр байна.

Уиттейкер нэгэн цагт UFC-гийн аваргын бүсийг “Бурханы хүү” хэмээх Йоэль Ромерогоос “булааж” байлаа. Гэхдээ аваргын бүсээ удаан хадгалаагүй. Гараа хүнд гэмтээсэн ч И.Адесаньятай тулалдахаар зориглосон ч аварга цолоо хамгаалж амжаагүй юм. Тухайн үед Уиттакер барилдааны ур чадвараа ашиглахын оронд богино зайд тулалдсан тактикийг нь тулаан сонирхогчид гайхаж байсан билээ. Нигерийн “Хар дарсан зүүдний” эсрэг боловсруулсан барилдааны тактик хэрхэн хэрэгжиж болохыг ч Ян Блахович саяхан харуулсан юм.

Аваргаас хариугаа авах тулаан хийхээс өмнө Уиттейкер К.Гастелумыг ялах ёстой. Энэ жил 29 настай Мексик гаралтай Америк иргэншилтэй Гастелум доод жингээсээ дунд жинд өгссөний дараа Тим Кеннеди, Майкл Биспинг, “Жакаре” Соуза зэрэг шилдгүүдийг дийлж маш хурдацтайгаар чансаа өгссөн. Хурдацтай өссөн замналаа удаан хадгалсангүй. И.Адесаньятай бараг тэнцүүхэн тулаан хийж ялагдсанаа хүлээн зөвшөөрсний дараагаар Даррен Тилл, Жек Херманссон нарт дараалан ялагдсан билээ.

UFC цар тахлын өнөө цагт амжилт тааруухан байгаа зарим тулаанчийн гэрээг цуцлах талаар ярьж эхэлсэн. Тулаанд ял, үгүй бол UFC -гээс явах гэсэн хүнд шалгуурын өмнө ирсэн К.Гастелум UFC 258-д Ян Хейнишийг оноогоор ялж өөрийгөө хэн бэ гэдгийг сануулаад амжсан юм.

Жереми Стефенсийн эсрэг Драккар Клозе

Энэ жил 34 настай Жереми Стефенс (28-18 (1)) олон жилийн турш дэлхийн хамгийн шилдэг өдөн жингийн тулаанч байсан ч аваргын бүсний төлөө тулалдаж байгаагүй. Сүүлийн таван тулаандаа ялалт байгуулж чадаагүй тэрбээр 2012 оноос хойш анх удаа октагонд гарах гэж байна. Түүний өрсөлдөгч энэ жил 33 настай Драккар Клозе (11-2-1). UFC-д хийсэн долоон тулаанаас тавд нь хожсон ч сүүлийн тулаандаа Бенейл Дариушд хүнд цохилтоор дийлдсэн билээ.

Андрей Арловски (30-20 (2)) UFC дэх 35 дахь тулаанаа хийнэ. Одоо 42 настай тулаанч маань залуу зодоонч Чейз Шерманы эсрэг (15-6) октагонд гарна.

Сүүлийн хоёр тулаандаа оноогоор ялагдсан Абдул Разак Алхассан (10:3) Австралийн Жэйкоб Малкоунтай (4:1) тулалдана. Австрали эр UFC-д хийсэн эхний тулаандаа хожигдсон билээ.

Хөнгөн жингийн Луис Пена (8:3), Алекс Мунхоз (6:1) нар тулалдана. Мунхоз барилдааны арга техникийг гаргууд эзэмшсэн бол Луис Бразилын жью жицүгийн техникээр илүүрхэх боломжтой.


Үндсэн хөтөлбөр (Dazn / ufc.tv)

Роберт Уиттакер : Келвин Гастелум
Жереми Стефенс : Драккар Клозе
Андрей Арловски : Чейз Шерман
Абдул Разак Алхассан : Жейкоб Малкоун
Луис Пена : Александр Мунхоз

Урьдчилсан хөтөлбөр (ufc.tv)

Трэйси Кортез : Жастин Киш
Александр Романов : Хуан Эспино
Жессика Пенне : Лупита Годинез
Бартош Фабински : Жеральд Мээршерт
Зарах Фэрн : Жосиане Нунес г
Тони Грэйвли : Энтони Бирчак