“Токио-2020” олимптой холбоотой 100 баримт 26-50

1422

Токио-2020 олимпийн наадмыг зохион байгуулах Япон улс болон олимпийн тухай “Таны мэдэх ёстой 100 баримт”-ын хоёр дахь цувралыг хүргэж байна.

Олимпийн наадам эхлэхээс 100 өдрийн өмнө зохион олон ОУОХ-ноос нийтэлсэн “Токио-2020” зуны олимпийн наадмын талаарх 100 баримт мэдээллийг МҮОХ-ны орчуулж нийтэлсэнээр хүргэе.

Нэгдүгээр хэсэг: Баримт 1-25 (унших)

Хоёрдугаар хэсэг: Баримт (26-50)

26. Фүжи уул нь Хоншю арал дээр байрладаг бөгөөд 3,776.24 м өндөр Японы хамгийн өндөр уул юм.

27. Боксын тэмцээн болох “Кокүгикан арена” нь эртний Токио хотын Сүмида дүүрэгт байрладаг бөгөөд мэргэжлийн сүмо бөхийн барилдааны гол ордон юм.

28. Олимпийн бамбар баригчдын хувцсанд хуванцар сав дахин боловсруулж гаргасан материал орсон.

29. Нээлтийн ёслолын өмнө спортын хоёр төрөл эхэлж, хөлбөмбөг, бейсбол / софтболын тэмцээний эхний тоглолт 7-р сарын 21-нд болно.

30. “Токио-2020” Олимпийн наадамд зориулж 19 уран бүтээлч урлагийн 20 албан ёсны зурагт хуудсыг бүтээжээ.

31. АНУ сагсан бөмбөгийн төрөлд боломжит 30 багц алтан медалиас 23-ыг нь (эрэгтэй 15, эмэгтэй 8) хүртжээ.

32. Аллисон Феликс бол хөнгөн атлетикийн зургаан алтан медаль хүртсэн түүхэн дэх цорын ганц эмэгтэй юм.

33. “Ниппон Бүдокан” ордонд 1964 оны олимпийн жүдо бөхийн тэмцээнийг анх зохион байгуулсан бол энэ удаа шинээр олимпийн хөтөлбөрт багтсан каратэгийн төрлийг хүлээн авах болно.

34. Япон улс 6852 аралтай бөгөөд үүнээс 430 орчимд нь хүн аж төрдөг.

35. Гандболын төрөл нь анх гадаа задгай талбайд зохиогддог байлаа. Харин 1972 оноос хойш танхимын гандболын төрлөөр зохион байгуулагдаж байна.

36. Токио-2020 олимпийн наадмын нээлтийн ёслолд 1 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 2 тамирчин туг барьж жагсах боломжтой.

37. Нээлтийн ёслолтын маргааш буюу 7 дугаар сарын 24-нд спортын 7 төрөлд медаль гардуулна. Үүнд: Байт харваа, замын дугуй, туялзуур сэлэм, жүдо, буудлага, тэквондо ба хүндийг өргөлтийн анхны медальтнууд тодорно.

38. Токио-2020 Олимпийн наадамд Узбекистаны гимнастикч Оксана Чусовитина дөчин таван насандаа 8 дахь олимпдоо оролцоно.

39. Олимпийн түүхэнд анх удаа Япон улсаар аялах олимпийн бамбарыг ус төрөгчөөр цэнэглэн асааж байна.

40. Япон улсын газар нутаг нь Хоккайдо, Хоншю, Кюүшюү, Шикокү, Окинава гэсэн 5 үндсэн арлуудаас бүрддэг.

41. Олимийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн тамирчин бол АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс. Тэрбээр 23 алт, 3 мөнгө , 2 хүрэл медаль,нийт 28 медалиар энгэрээ мялаажээ.

42. Олимпийн 5 удаагийн аварга, Унгарын гимнастикч Агнеш Келети нь энэ цаг үеийн хамгийн ахмад олимпийн аварга юм. Тэрбээр энэ онд 100 насныхаа ойтой золгожээ.

43. Уран сайхны гимнастик, усны уран сэлэлт, софтбол нь зөвхөн эмэгтэйчүүд өрсөлддөг олимпийн төрлүүд юм.

44. Токио-2020 олимпийг “Cэргээн босголт , бүтээн байгуулалтын наадам” хэмээн нэрлэсэн нь 2011 онд болсон Японы зүүн талын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Тохокү бүс нутгийг бүх талаар дэмжих зорилготой.

45. Япон улсын хүн ам 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 126,180,983 байна (НҮБ-ын сүүлийн үеийн мэдээллээс).

46. Тулгууртай харайлтын эрэгтэйчүүдийн 6.18 м дээд амжилтыг Шведийн тамирчин Арманд Дуплантис 2020 онд тогтоожээ.

47. Токио-2020 сёрфингийн тэмцээн дөрвөн өдөр буюу 7 дугаар сарын 25-наас 28-нд төлөвлөгдсөн боловч тухайн үеийн далайн давалгааны байдлаас шалтгаалах тул Олимпийн сёрфингийн фестивалийг 7 дугаар сарын 25-аас 8 дугаар сарын 01-ний хооронд гэж зарлажээ.

48. Испанийн уран сэлэлтийн тамирчин Она Карбонелл нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 19 медальтай боловч Лондон-2012 Олимпийн наадмаас л хоёрхон медаль хүртэж байв.

49. БНХАУ-ын баг тамирчид Лондон-2012 Олимпийн наадмын бадминтоны бүх төрөлд түрүүлсэн бөгөөд олимпийн наадамд тус спортын төрлөөр хамгийн олон (18) медалийг хүртсэн түүхтэй.

50. Хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн тэмцээний 82.98 м дээд амжилтыг Польшийн тамирчин Анита Влодарчик 2016 онд тогтоосон байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо