UFC VEGAS 25: Галзуу Прочазкагийн хийсэн аймшигтай мэдэгдэл

2108

Гудамжны тулаанч Ига Прочазка хагас хүнд жингийн шилдэг Доминик Рейесийг ширүүн тулаанд нокаутаар буулган авч жингийнхээ аваргад нэг алхам ойртов.

АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо ээлжит “UFC Vegas 25” тулаан ням гарагийн орой болж өндөрлөв. Энэ үдшийн гол тулаан Чехийн Ири Прочазка, цагтаа хагас хүнд жингийн аваргын төлөө тулалдаж явсан Доминик Рейес, UFC холбоонд 17 жил тулалдаж буй хашир туршлагатай Каб Свонсон, Гүржийн шилдэг залуус болох Гигадзэ, Двашвили зэрэг шилдгүүд оролцов.

Хагас хүнд жингийн том залуус тулааныг хүлээж байсанчлан ширүүн эхлүүлсэн юм. Рейес өрсөлдөгчөө өөрийн зайд барих тактикаар угтуулсан цохилт, өшиглөлт хийж байсан бол задгай өрөлттэй чех эр өрсөлдөгчөө шахаж санаачлагыг гартаа авах оролдлогыг хийсэн. Тулаан хөнгөн жинг санагдуулам маш өндөр хэмнэлтэй үргэлжилж Рейесийн хамар хугарч цус алдаж эхэлсэн. Гэлээ ч мань эр туршлага заан өрсөлдөгчдөө гарын угтуулсан цохилт, зүүн гарын холбосон цохилтоор өрсөлдөгчөө сандаргаад амжсан. Прочазка зөнгөөрөө урагшлаж өрсөлдөгчөө унагаахыг оролдсон ч Рейес түүнийг нь овжиноор ашиглан толгойг нь уургалан жильотин боолтоор өрсөлдөгчөө буулгаж авах оролдлого хийв. Прочазка ч хүнд байдлаас гармагц өрсөлдөгчөө торонд шахаж  дараалсан цохилтыг хийж, эргэлттэй тохойгоор тохойдож нокаутанд оруулав. Ийнхүү галзуу чех Прочазка өрсөлдөгчөө II үе дуусахаас 30 секундийн өмнө  нам цохин шуугиан тарив. Прочазкагийн хувьд өөрийгөө тулаан сонирхогчдод чанга залуу болохоо ийнхүү таниулсан юм. Харин Рейес сүүлийн гурван тулаандаа дараалан ялагдлаа. Тэрбээр аваргын бүсний төлөө Жон “Яс” Жонстой сайн тулалдсан ч оноогоор дийлдсэн.Түүний дараа Ян Блаховичтай тулалдсан ч харамсалтайгаар хүнд цохилтод орсон билээ.

Гүрж залуусын ялалтын буухиа үргэлжилж, Молдавын Халк тэнцээ авав

Гүрж эр Гига Чикадзе алдарт Каб Свонсоныг буулгаж авахад ердөө нэг минут зарцуулав. Тулааны эхнээс кикбоксын суурьтай өрсөлдөгчөө унагаах,богино зайд оруулах тактиктай гарч ирсэн Свонсоны төлөвлөгөө бүтэлгүйтсэн юм. Чикадзе ч өөрийн давуу талыг ашиглаж өрсөлдөгчөө угтуулсан цохилтоор зайгаа барьж байгаад элгэн тус газар нь хүчтэй өшиглөсөн юм.

Гигадзегийн нутаг нэгт “Барилдааны машин” хэмээх Двашвили Стамантай гурван үеийн турш ойролцоо тулаан өрнүүлж оноогоор ялсан.

Харин Молдавын “Халк” Ион Кателаба ялалтын цувралаа үргэлжлүүлж чадсангүй.Тэрбээр эхний үеэс өрсөлдөгчөө унаган илт илүүрхэж байсан ч кикбокс суурьтай Жекоб II үеэс санаачлагыг гартаа авч тулалдсанаар эцэстээ дэвжээний шүүгч тулааныг тэнцүүлсэн юм.

Дараагийн тулаанд америк тулаанч Шон Стриклэнд Польш эр Кристоф Жотод боломж өгөлгүй илүүрхэж оноогоор ялав.

UFC Vegas 25-ийн үр дүнг толилуулахад:

Гол хөтөлбөр:

  • Ири Прочазка өрсөлдөгч Доминик Рейесийг 2 дугаар үед хүнд цохилтоор ялав (тохойдолт)
  • Гига Чикадзе өрсөлдөгч Каб Свонсоныг 1 дүгээр үед нокаутаар ялав (өшиглөлт)
  • Ион Кателаба, Дастин Жейкоби нар оноо тэнцэв (29:28, 28:29, 28:28)
  • Шон Стриклэнд Крзыштоф Жотког шүүгчдийн санал нэгтэйгээр дийлэв (30-27, 30-27, 29-28)
  • Мераб Двалишвили өрсөлдөгч Коди Стаманныг шүүгчдийн санал нэгтэйгээр ялав (30-27, 29-28, 29-28)

Хөтөлбөрийн өмнөх:

  • Луана Пинхейро өрсөлдөгч Ранда Маркост дүрмийн бус цохилт хийсэн тул ялагдсанд тооцов.
  • ТЖ Браун өрсөлдөгч Кая Камакаг шүүгчдийн саналаар (27:30, 29:28, 29:28)
  • Луана Каролина өрсөлдөгч Полиана Ботэлог оноогоор (29-28, 28-29, 29-28)
  • Лома Луукбуунмэ Сэм Хьюсийг оноогоор (29-28, 29-28, 29-28)
  • Андреас Мичилидис өрсөлдөгч К.Бхулларыг шүүгчдийн санал нэгтэйгээр (30-27, 30-27, 29-28)
  • Фелипе Коларес өрсөлдөгч Люк Сандерсыг шүүгчдийн саналаар тус тус ялав.(29-28, 29-28, 29-28)