15 хүртэлх насны баг дэлхийн аваргад өрсөлдөнө

05/03/2021 Нийтлэгч: 256
FIBA U15 SKILLS CHALLENGE-ИЙН ДЭЛХИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨХ ЭРХЭЭ АВЛАА
FIBA U15 SKILLS CHALLENGE-ИЙН ДЭЛХИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨХ ЭРХЭЭ АВЛАА

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо (FIBA)-гаас зохион байгуулж буй FIBA U15 Skills challenge-ийн Азийн бүсийн урьдчилсан тоглолтууд дуусч Дэлхийд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо.

Таван тивийн 55 улсаас 106 баг өрсөлдөж буй Skills Challenge-ийн Азийн бүст эмэгтэй, эрэгтэй тус бүр 13 улсын баг дөрвөн хэсэгт орж өрсөлдсөнөөс хэсэг тус бүрийн шилдэг 2 баг буюу тивийн шилдэг 8 баг Дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа.

Манай эмэгтэй баг Таити, Самоа, Ливаны багуудтай нэг хэсэгт орж Таити, Самоаг хожиж, Ливанд хожигдон хэсгээсээ дэд байраар гарч дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа. Харин эрэгтэй багийн хувьд Шинэ Зеланд, Иракийн багуудтай тус бүр хоёр тоглож итгэл төгс ялалт байгуулан хэсгээ тэргүүлсэнээр дэлхийд өрсөлдөх эрхээ авлаа.

FIBA U15 Skills Challenge Дэлхийн аварга аравдугаар сард зохион байгуулагдана. Дашрамд дуулгахад 2020 онд U17 насны ангилалаар зохион байгуулагдсан анхдугаар FIBA U17 Skills Challenge тэмцээний Дэлхийн аваргаар Монголын эрэгтэй шигшээ баг, БНХАУ-ын эмэгтэй багууд тодорч байсан билээ.

Өнгөрсөн жил манай эмэгтэй баг Азийн бүсээс шалгарч чадаагүй бол энэ жил эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа Дэлхийд өрсөлдөх эрхтэй боллоо.

U15 Эрэгтэй: МОНГОЛ 144:111 ИРАК
U15 Эмэгтэй: МОНГОЛ 199:150 САМОА

Монгол улсынхаа нэрийг тив, дэлхийд дуурсгаж буй монголын U15 насны шигшээ багийн охид, хөвгүүд, багш нартаа халуун баяр хүргэж, дэлхийн аваргад нь амжилт хүсье!

Монголын багаа дэмжсэн М.Өсөхбаяр захиралтай Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Ивээн тэтгэгч: Энержи Ресурс – Хөгжлийн Төлөө

Эх сурвалж: Mongolian 3×3 Basketball Association/MGL3x3 

Сүүлд нэмэгдсэн

Жастин Гэйтжи: Макс Холлоуэйтэй тулалдах ёстой бол тулалдъя

Жастин Гэйтжи 2017 онд UFC холбоонд гарын үсэг зурснаас хойш жилд дор хаяж хоёр удаа, тэр байтугай цар тахал Корона… Дэлгэрэнгүй …

Колин Херон: Даррен бэртэлтэй байсан ч тулалдаж эр зоригоо харуулсан

Даррен Тилл сүүлийн тулаандаа дийлдсэнээр UFC -н замналынхаа хамгийн том хямралд ороод байна. Английн Ливерпүүл хотоос гаралтай Д.Тилл саяхан Лас… Дэлгэрэнгүй …

Холимог тулааны од „Кимбог сүйрүүлэгч“ Шон Ганнон нас баржээ

Тэртээ 2005 онд холимог тулааны октагонд хөл тавьж олноо танигдсан цагдааг өнгөрсөн бямба гаригт нас барсан тухай гэр бүлийнхэн нь… Дэлгэрэнгүй …

Паралимпын XVI-р наадамд оролцохоор Япон улсыг зорилоо

Монгол Улсын баг тамирчид “Токио 2020″ зуны Паралимпын XVI-р наадамд оролцохоор Япон улсыг зорилоо.”Токио 2020” Зуны Паралимпын наадамд Монгол Улсаа… Дэлгэрэнгүй …

Залуучууд УФАд нэг мөнгө, нэг хүрэл медальтай өндөрлүүлэв

Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд залуучуудын УАШТ-ий алт, мөнгөн медальт Өмнөговь аймгийн тамирчин Өлзийбатын Одбаг дөнгөж сая хүрэл медалийн төлөөх барилдаанд… Дэлгэрэнгүй …