Хааланд бизнест хөл тавилаа

05/09/2021 Нийтлэгч: 107
Erling Haaland x Hyperice Vyper 2.0

Англид төрсөн ч хөлбөмбөгчний хувиар Норвеги, Австрийг дамжин Германд ирсэн цагаасаа хойш европт гялалзаж буй Эрлинг Хааландын зах зээлийн үнэлгээ хэдийнээ 100 сая ам.долларыг давжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард Бундэслигт нэгдсэнээс хойш нийт 56 тоглолтод 53 гоол оруулаад буй түүнийг 194 см өндөр арал чацтай, хүчний тоглолттойгоос гадна хүссэнээрээ гоолддог нэгэн гэж хэлж болно.

Товчхон хэлбэл ердөө 20 настай ч Европын дээд түвшний лигт бүтэн хоёр улирал хүрэхгүй хугацаанд өөрийгөө ирээдүйтэй гэдгээ хангалттай харуулсан юм.

“Борусси Дортмунд” багийн довтлогч Эрлинг Хааланд

Сонирхуулахад, тэрбээр талбайд гаргаж буй амжилтаа бизнесийн ертөнцөд давхар гаргахыг хүссэн бололтой.

Энэ сарын 5-нд норвеги эр спортын сэргээн засах технологийн “Hyperice” компанид хөрөнгө оруулж буйгаа зарлав.

HYPERICE

2010 онд анх байгуулагдсан тус компани сүүлийн 10 жилийн хугацаанд нэг зорилгын төлөө уйгагүй эрэл хайгуул хийн, хөдөлмөрлөж байгаа ажээ. Тэдний зорилго нь “Мэргэжлийн тамирчин болон сонирхон хичээллэгч нарт булчин шөрмөсөө амраах, нөхөн сэргээх, бэртлээс урьдчилан сэргийлэх, уралдаан тэмцээний үеэр өндөр гүйцэтгэл гаргах зэрэгт туслах” юм.

Энэхүү эрэл хайгуулынхаа үр дүнд тэд олон төрлийн төхөөрөмжийн загвар үйлдвэрлэх болсон байна. Тухайлбал, иллэг хийх зориулалттай цохилтот буу, хийн даралттай хөл амраах хэрэгсэл, мөр, нуруу, өвдөг зэрэгт халуун, хүйтэн жин тавих хэрэгсэл, иллэг хийх чичиргээтэй гол гэхчлэн олон төрлийн төхөөрөмж зохион бүтээжээ.

Тус компани өнгөрсөн аравдугаар сард эхний шатны хөрөнгө оруулалт болох 30 сая “ногоон” босгохоор зориод бодитоор 47.8 сая ам.доллар төвлөрч, үнэлгээ нь 700 саяыг давсан билээ.

Одоогоор уг компанид хөрөнгө оруулсан алдартай тамирчид:

  • Патрик Махомс
  • Ноами Осака
  • Кристиан МкКафрэй
  • Антони Дэвис
  • Жа Морант
  • ДиАндрэ Жордан
  • Док Ривэс
  • Ж.Ж.Ват
  • Фернандо Татис Жр зэрэг 24 хөрөнгө оруулагчтай болжээ.
Хөрөнгө оруулагчид болон түнш тамирчид, дасгалжуулагчид

2019 онд жилийн орлого 100 саяар эргэлдсэн бол өнгөрсөн онд бүтэн нугарч 200 сая ам.доллар давсан. Тэдний ашигтай ажиллагаа сайн хэвээр байгаа бөгөөд дээр дурдсан эхний хөрөнгө оруулалтаар зах зээлээ тэлж, борлуулалтын сувгаа нэмэхээр төлөвлөсөн байна.

Өдгөө 20 настай Э.Хааланд тэдэнтэй нэгдсэнээр энэ зорилт илүү хурдацтай хэрэгжиж эхлэх болов уу.

Хааландын нэршил “Хөлбөмбөгийн олон улс дахь нүүр царай” гэх агуулгатай бөгөөд “Hyperice”-ын зүгээс түүний нөлөөгөөр гадаад зах зээлд, тэр дундаа Герман, Испани, Итали, Португал, Франц болон Их Британийн зах зээлд амжилттай нэвтэрч чадна гэж итгэжээ.

Хөлбөмбөгчин эрийн хувьд дэлхийн хэмжээний алдар нэртэй тамирчин болох боломж бүрэн бий. Учир нь дэлхийн хүн амын тэн хагасаас илүү нь хөлбөмбөгийн спортыг сонирхдог гэхээр энэ спортод гялалзаж, шилдгүүдийн эгнээнд нэрлэгдээд буй нас залуу түүнд цаашдаа зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, бизнес хөрөнгө оруулалт зэргээр нэр нөлөө нь өсөх боломж бас магадлал өндөр юм.

Сүүлд нэмэгдсэн

Нэйт Диаз хэвлэлийн бага хурал дээр марихуана татаж дуулиан дэгдээв

Энэ бол Нэйт Диаз. Тэр дүрмэнд баригдах дургүй, дураараа бас заримдаа ичгүүргүй. Калифорнийн уугуул Нэйт Диаз тун удахгүй UFC-д эргэн… Дэлгэрэнгүй …

Өдөр тутмын тоглолтын өмнөх эргэцүүлэл

Домгийн шувуу үргээж, хөлбөмбөгийн их баяр наадам эхэллээ. Италийн шигшээ үнэхээр хүчирхэг, юм дуулгахаар байгаагаа битүү морь гэгдэж байсан Туркийн… Дэлгэрэнгүй …

Логан Пол холимог тулаанд хүчээ сорих уу?

Өнгөрсөн ням гарагт ютубер Логан Пол боксын домог Флойд Мейвейтертэй өндөр үнэлгээтэй үзүүлэх тулаан хийсэн. Дараа нь 25 настай залуу… Дэлгэрэнгүй …

Киргизчүүд өрсөлдөгчөө илт давуу хожлоо

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий Азийн тивийн урьдчилсан шатанд манай улсын шигшээтэй нэг хэсэгт багтсан Мьянмар, Киргизийн багийн тоглолт боллоо. Өмнөх… Дэлгэрэнгүй …

Баттай, итгэлтэй бэтүүд буюу цуврал нийтлэл №4

Бэтэд баттай, итгэлтэй гэж ярих үнэндээ асуудалтай л даа. Өнгөрсөн ДАШТ-ээр Германы шигшээг хагас шигшээд тоглох, магадгүй үзүүр түрүү булаалдах… Дэлгэрэнгүй …