UFC VEGAS 27: Коди Гарбрант аваргын бүсний төлөөх дайралтаа үргэлжлүүлэх үү?

983

Рафаэль Ассунсаотой галзуу тулаан хийж өрсөлдөгчөө нам цохисоныхоо дараа Коди Гарбрандт аваргын төлөөх өрсөлдөөнд эргэн ирлээ. Гэсэн хэдий ч хуучин аварга бүсээ авах тулааны өмнө Роб Фонт түүний замд хөндөлсөв.

Америкийн нэгдсэн улсын Массачусетс мужаас гаралтай Роб Фонт 2021 оны 2-р сарын 9-ний байдлаар жингийнхээ чансаанд III эрэмблэгдэж байв. Тэрээр холимог тулааны замналдаа нийт 22 удаа тулалдсанаас 18 ялж, 4 дийлдсэн үзүүлэлттэй байгаа аж. Бразилын жью жицүгийн бор бүс, Муай Тай боксын суурьтай тулаанч маань Марлон Мораес, Рики Симон, Сержио Петтис нарыг дараалан ялж энэхүү тулааныг хийх эрхийг олж авсан юм.Харин түүний энэ удаагийн өрсөлдөгчөөр бидний сайн танил Коди Гарбрандт огтагонд гарна.Замналынхаа хар бараан өдрүүдийг ардаа үлдээж, ялалтын амтыг ахин мэдэрсэн тэрээр аваргын төлөөх дайралтаа нэгэнт эхлүүлээд байна. Энэ гол тулааны өмнө Карла “Жигнэмэг мангас” Эспарза, Хятадын Ян Сяонань нар сүрлэн жингийн аваргын төлөө тулалдах байр сууриа олж авахын тулд огтагонд гарна. Харин гол хөтөлбөрийг дунд жингийн шилдэгүүд болох Жак Херманссон, Эдмен Шахбазян нар нээх болно.

Эхлэх цаг:

Өмнөх хөтөлбөр (ufc.tv): 5-р сарын 22-ны Бямба гарагийн 22:00 цаг. (европын цагаар)

Үндсэн хөтөлбөр (ufc.tv/DAZN): 5-р сарын 23-ны Ням гарагийн 01:00 цаг. (европын цагаар)

Гол тулаан: Коди Гарбрандт-Роб Фонт

Коди Гарбрант 2016 оны 12-р сарын 30 болсон UFC 207-ийн дэд оргил тулалдаанд тухайн цагт жиндээ ноёлж байсан аварга Доминик Крузыг ялж,аваргын бүсийг булаан авсан юм. Гарбрандт боксын техникийг гаргууд эзэмшсэн,хурдтай бас залуу учир олон хүнээс магтаал сайшаалыг чамгүй хүртэж байлаа. Энэ залуу аваргыг хэн ялах вэ? Тэр олон жилийн турш ялагдашгүй хэвээр байж домог болно гэж олон ч тулааны экспертүүд хэлж байв. Аваргын бүсээ хамгаалах анхны тулаанд Гарбрандт сэтгэл зүйн хувьд тогтвортой бус,хэт их сэтгэл хөдлөл,уур бухимдал зэргээсээ болж заналт өрсөлдөгч ТЖ Диллашавт зодуулж аваргын бүсээ алдсан. Даага нэхэх тулаандаа ч тэрээр ТЖ Диллашавыг бараагүй. Мөн чансаа ахиулах тулаанаа Педро Мунозтой хийсэн ч нам цохиулж,хэсэгтээ л замнал нь уруудсан. Харин саяхан Рафаэль Ассункаогийн эсрэг 29 настай Коди Гарбрандт сэтгэл хөдлөлөө барьж, юу чаддагаа харуулан оны хамгийн шилдэг нокаутыг хийж ялсан. Түүний өрсөлдөгч Роб Фонт 2014 оноос хойш UFC-д тулалдаж байгаа ч даруухан үзүүлэлттэй явсаар өдийг хүрсэн юм. Хэрэв тэр Коди Гарбрандтын ялж чадвал аварга цолны төлөөх тулаанд бэлэн болно.

Бусад тулаан

UFC-ийн сүрэлэн жин одоогоор урьд урьдынхаас илүү өрсөлдөөнтэй байгаа юм. Роуз Намажунас саяхан Жан Вейлиг ганц өшиглөлтөөр дуусгаж дуулиан тариад басан бол,хуучин аварга Жоанна Жеджейчкик харих болоогүй гэдгээ удаа дараа батлан харуулаад байна. Эдгээр том нэрүүдийн сүүдэрт өөр хоёр тамирчид өөрсдийн боломжийг хайж ээлжит тулаанаа хийх гэж байна. Хятадын шинэ од Ян Сяонань (13-1-0 (1)) сүүлийн 9 тулаандаа ялалт байгуулсан. Хуучин аварга Карла Эспарза цагтаа Р.Намажунасыг ялж аваргын бүсийг авч,шилдэг гүйцэтгэлийн шагналыг хүртэж байсан нь сайхан. Тэрээр жиндээ дөрвөн ялж чансааны шилдэг 5-т эргэж орсон. Дэд оргил тулаанд хятад тамирчин,эсвэл хуучин аварга аваргын төлөө дайралтаа үргэлжлүүлэх үү гэдгийг тулаан сонирхогчид тун удахгүй олж харах болно.

Хүнд жинд чанга гартай том залуус зодолдоно. Жастин Тафа (4-2) болон түүний өрсөлдөгч Жаред Вандераа (11-5) хоёулаа маш хүнд гартай залуус бөгөөд өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дутуу гаргах боломж хэн хэнд нь бий.

Үүнээс өмнө эмэгтэйчүүдийн хөнгөн жинд Фелисиа Спенсер (8-2), Норма Дюмонт (5-1) нарын хооронд ховор учрал болж байсан.

Өндөр зэрэглэлийн бас нэгэн тулаан ялаан жинд үзэгчдийн дунд хүлээлт үүсгэж байгаа. Дэвид Дворак (19-3) UFC-ийн сүүлийн хоёр тулаанд ялагдал хүлээгээгүй байгаа бөгөөд түүний энэ удаагийн өрсөлдөгч Раулиан Пайва (20-3) сүүлийн хоёр тулаандаа ялалт байгуулаад байгаа юм. Гол хөтөлбөрийг жингийнхээ шилдэг 5 өрсөлдөгчдөө ялагдаад байгаа ч өөртөө итгэх итгэлээ алдаагүй Жак Херманссон (21-6), Эдмен Шахбазянтай (11-1) нээх болно.

UFC Vegas 27 2021 оны 5-р сарын 22 UFC Apex, АНУ-ын Лас Вегас

Үндсэн хөтөлбөр (Dazn / ufc.tv)

  • Коди Гарбрандт-Роб Фонт
  • Ян Сяонан-Карла Эспарза
  • Жастин Тафа-Жаред Вандераа
  • Фелисиа Спенсер-Норма Дюмонт
  • Дэвид Дворак-Раулиан Пайва
  • Жак Херманссон-Эдмен Шахбазян

Урьдчилсан хөтөлбөр (ufc.tv)

  • Рикардо Рамос-Билл Алгео
  • Бен Ротуэлл-Крис Барнетт
  • Коурт McGee-Клаудио Силва
  • Бруно Силва-Виктор Родригес
  • Жош Кулибао-Ша Юилан
  • Янси Медейрос-Дамир Хадзович
  • Дамир Исмагулов-Рафаэль Алвес