2021 оны ази тивийн аварга шалгаруулах хайбрид нээлттэй тэмцээний мэдээлэл

1623

Монгол Улсын тамирчин ОУМ С.Ган-Эрдэнэ, Иран улсын супер их мастер, тэмцээний жагсаалтыг тэргүүлэгч Пархам Магсоодлоог илүүрхэн хожиж, 2 оноотойгоор бусад 8 шатарчдын хамтаар тэмцээнийг тэргүүлж байна. Тэмцээний өргүүдийн шууд дамжуулалтыг chessbomb, chess.com, followchess, chess24, chessbase зэрэг шатрын вэбсайтуудаар үзэх боломжтой.

С.Ган-Эрдэнэ Магсоодлоогийн Сицили хамгаалалтыг 33 нүүдэлд бут ниргэлээ. Магсоодлоо 32-р нүүдэлд d5 гэж байдлыг зөөллөхийг хичээсэн боловч монголын тамирчны 33. Rxf6 гэсэн тэрэгний нүүдэл түүнийг гайхшруулсан нь илэрхий болж, цагаар хожигдов. Өрөгийн талаарх дэлгэрэнгүй.

АШХ-ны ивээл дор зохион байгуулагдаж буй тэмцээний шагналын сан нийт 16,000 ам.доллар бөгөөд эхний 12 байрыг шагнана. Мөн 2021 оны долоодугаар сарын 10-наас наймдугаар сарын 6-ны хооронд ОХУ-ын Сочи хотод болох Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг тус тэмцээний эхний долоон байр эзэлсэн шатарчид хүртэх болно.

Тэмцээн явагдаж буй онлайн шатрын холбоос: Tornelo
Тэмцээний оноолт болон явцын дүнг харах холбоос : Эрэмбэ

Эх сурвалж: Mongolian CHESS Federation – Монголын Шатрын Холбоо