Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрөв дэх түрүүгээ хүртлээ

2233

Японы мэргэжлийн сүмо бөхийн нацү башё амжилттай зохион байгуулагдаж хөшгөө хаалаа. Тэмцээний сүүлийн өдөр манай тамирчин озеки Тэрүнофүжи Г.Ган-эрдэнэ озеки Такакэйшотой тааран барилдаж ялагдал амсжээ. Гэхдээ хоёр тамирчины амжилт 12 даваатайгаар тэнцсэн учир нэмэлт барилдаан хийхээр болсон юм. Ийнхүү Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө ялсанаар дээд зиндаанд дөрөв дэх түрүүгээ хүртлээ. Түүний хувьд энэ башёд эргэн озеки цолтойгоор барилдаж эхлээд байсан юм. Иймээс тэрбээр дараагийн тэмцээнд ёкозүно цолыг горилон барилдах эрхтэй боллоо.

Нэмэлт барилдааны бичлэг

Бэртэл гэмтлийн улмаас жонидан зиндаа хүртэл унасан ч өнгөрөгч долдугаар сард дээд зиндаанд дэвшсэн эхний тэмцээндээ түрүүлж өөрийгөө эргэн ирснийг зарласан тэрбээр анх удаа хоёр башё дарааллан эзэн хааны цомыг өргөлөө. Сүмогийн ертөнцийн гайхалтай нэгэн жишээ болсон залуугийн үнсгэлжингийн үлгэр үргэлжилсээр.

Нацү башёд манай зургаан бөх өрсөлдсөн юм. Тэднээс гурав нь 50 хувийн амжилтаа биелүүлж башёг амжилттай дуусгажээ.

  • Чёошома Г.Мөнхсайхан/М-11/ – 8:7
  • Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ – 7:8
  • Ичиножёо А.Ичинноров /М-6/ – 9:6
  • Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ – 7:8
  • Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ – 6:9
  • Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ – 12:3