Чөлөөт бөхийн холбоо олимпын багаа зарлав

1540

Монголын чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, “Токио-2020” олимпын наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Хурлаар “Нур-Султан-2019” ДАШТ, энэ жилийн Алматын Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнүүдээс эрхээ авсан есөн тамирчныг олонхын саналаар олимпын наадамд барилдуулахаар шийдвэрлэлээ.

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээн хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон байна. Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.

Олимпын тэмцээнд оролцох баг тамирчдаа бэлтгэл сургуулилтаа шамдан хийж өндөр амжилт гаргахыг холбооны зүгээс хүслээ.

Олимпын наадамд оролцох Монголын багийн чөлөөт бөхийн тамирчид:

Эрэгтэй:

  • 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
  • 65 кг: Төмөр-Очирын Тулга
  • 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэй:

  • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг: Бат-Очирын Болортуяа
  • 57 кг: Болдсайханы Хонгорзул
  • 62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
  • 68 кг: Соронзонболын Батцэцэг
  • 76 кг: Очирбатын Бурмаа

Нэмэлт мэдээлэл хүргэхэд насанд хүрэгчдийн УАШТ-ыг есдүгээр сарын 2-6-нд зохион байгуулахаар баталжээ.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо