Баттай, итгэлтэй бэтүүд буюу цуврал нийтлэл №4

1776

Бэтэд баттай, итгэлтэй гэж ярих үнэндээ асуудалтай л даа. Өнгөрсөн ДАШТ-ээр Германы шигшээг хагас шигшээд тоглох, магадгүй үзүүр түрүү булаалдах багуудын нэгээр нэрлэж байтал хэсгээсээ ч шалгараагүй гутамшиг болсон нь үүнийг нотолно. Гэхдээ хөлбөмбөг багийн спорт, тэр тусмаа талбайд 11 тоглогч өрсөлддөг учраас ерөнхий чансаагаар илүүрхэх магадлал бусад спорттой харьцуулахад илүү. Тэгээд ч хөлбөмбөгийн гүрэн гэгдэх улсууд үргэлж дээгүүр байр эзэлсээр ирсэн түүхтэй. Энэ удаагийн тэмцээнээр итгэл хүлээлгэж болохуйц бэтүүдийг сонирхуулъя.

“А” хэсгийн тэргүүн багаар Италийн шигшээ шалгарах талаар өмнөх цувралд дурдсан. Хэрэв тэгж чадвал шөвгийн 16-д “С” хэсгийн дэд байраар шалгарсан багтай (Украйн, Австри, Хойд Македони нарын нэгтэй) тулна. Тиймээс Италийн шигшээ шөвгийн 8-д үлдэх (1.61) баттай бэтийн нэг. Өө хайвал одд багатай юм даа.    

Данийн шигшээгийн талбайн давуу тал, нягт хамгаалалтад итгэл хүлээлгэж байгаа учир “B” хэсгийн манлай Бельгийн хамтаар шалгарах буюу dual forecast (1.72) бэтэд итгэлээ. Эсвэл зүгээр Бельгийн шигшээг хэсгээ тэргүүлнэ (1.72) гэх сонголт толгой өвтгөхгүй биз.

Нидерландын шигшээгийн хэсгээс гарах нь 1.40 буюу дэндүү бага оддтой тул онц сонголт санагдсангүй. Тэгээд ч ойролцоо багуудтай хэсэгт таамаглаагүй үр дүн гарч мэднэ. Ер нь бэтнээс урт хугацаанд ашигтай ажиллахын тулд аль болох 2.0 ба түүнээс дээш одд сонирхож байхыг зөвлөе.

Тэгэхээр Английн болон Испанийн шигшээгийн хувьд дээрхийн адил бага оддтой (1.40 ба 1.33) учир алгасна. Нийлүүлээд дабль бэт хийж болох ч зөвлөмгүй байна. Гэхдээ Английн шигшээгийн фэнүүдэд баг нь тэмцээний туршид 8.5-аас дээш гоол хийх (1.66) хувилбар илүү оновчтой байж болохыг сануулъя.  

Харин дээрхийн оронд хомоол хамах багуудаар нэрлэгдэж буй Словак, Унгар, Финляндын хэсгээсээ шалгарахгүй гэсэн бэтний одд нийлүүлээд (1.44*1.18*1.28=2.19) мөнгөө нугалж өсгөх боломжийг алдахыг хүссэнгүй. 

Түүнчлэн Словак нь 2018 оны намраас хойш Евро-2020 тэмцээнд оролцогчдоос хамгийн бага гоолын боломж (0.88) үүсгэсэн бөгөөд 23 тоглолтын наймд нь гоолдоогүй тул Испани, Швед, Польшийн хаалганд 2.5-аас бага гоол хийх (1.72) бэт таалагдлаа.

Төгсгөлд нь өмнөх цувралд нэр дурдагдсан довтлогчдыг багийнхаа мэргэн буучаар шалгарах бэтийг санал болгоё. Р.Лукаку (1.80), Б.Ильмаз (2.75), М.Депай (2.37), Ч.Иммобиле (2.87) дээр А.Зюба (2.10), Х.Кэйн (1.80), Р.Левандовски (1.57) нарыг нэмье. Чухамдаа эдгээр тоглогчид багийнхаа довтолгооны гол сонголт болж багаа чирдэг гэдгийг хэн бүхэн мэднэ буй за.

Дараагийн цувралаар Евро-2020 тэмцээний эхний тоглолтуудад онцлох бэтний талаар танилцуулна.   

Торгон жолоо өргүүлэх багуудын тухай цуврал нийтлэл №1
Нэр алдраа дуурсгах тоглогчдын тухай буюу цуврал нийтлэл №2
СОНИРХОЛТОЙ БЭТНИЙ ТУХАЙ БУЮУ ЦУВРАЛ НИЙТЛЭЛ №3

“Бэткойн” төсөл