Викингүүдэд итгэл үзүүлэхүй

1381

Нэг битүү морь (Турк) биднийг хулхидсан бол нөгөөх нь өнөөдөр хувь заяагаа шийдэх нь. Би хувьдаа тэднийг азгүй байснаас биш агуулгын хувьд сайн байсан гэж үзэж байгаа. Учир нь нээлтийн тоглолтод 22 цохилт хийсэн боловч (нэмээд пеналти алдсан шүү) гоол хийж чадалгүй хожигдсон бол Бельгийн эсрэг 21 цохилтоор нэг гоол оруулсан нь хангалттай байсангүй. Гэтэл Финлянд нэг мөргөөд л гоол, Бельги зургаан цохилтоос хоёр гоол оруулж хожил авсныг дурдах нь зүйтэй болов уу.

Талбайн давуу тал болох үзэгчдийн уухай түрлэг Бельгийн эсрэг эхний үеийн давамгайлал авахад түлхэц болсныг бид харсан. Түүнтэй ижлээр шүглийн дуутай зэрэгцэн довтолсон эрч хүчтэй тоглолтыг Данийн шигшээгээс өнөөдөр харна гэж итгэж байна. Харин “Сборная”-гийн хувьд тэнцээ хангалттай учир эхнээсээ хянамгай тоглохыг хичээнэ. Харамсалтай нь Ю.Жирков, М.Фернандез нарын жигүүрийн хамгаалагчид нь гэмтлийн улмаас тоглохгүй бололтой. Тэгээд ч айлын талбайд хойд хөршийн хөлбөмбөгчид тааруу тоглоод байдаг учир энэ удаа Данийн шигшээгийн хожил (1.70) дээр 4.5-аас бага гоол хийх сонголттой бэт бийлдэр (2.00) угсрав. 

Нидерландын хувьд хэдийгээр хэсгээсээ тэргүүн байраар шалгарах эрхээ баталгаажуулсан боловч тоглолтын хэмнэлээ алдахгүй байх үүднээс гарааны бүрэлдэхүүнд олон солилцоо хийхгүй гэдгээ Фрэнк Де Бур зарласан. Харин өрсөлдөгч Умард Македони нэгэнт мултарсан тул тэр тусмаа багийн домог Г.Пандеваа “гавъяаны амралт”-д нь үдэн гаргах нэр төрийн тоглолт хийнэ. Эдүгээ 37 настай хөлбөмбөгчин маань “зодог тайлахад хамгийн сайхан тохиромжтой цаг хугацаа” гэдгээ илэрхийлсэн ч жижиг бэртэл авсан нь өнжихөд хүргэж магадгүй гэлцэнэ.

Бэтний өнцгөөс энэ тоглолтыг гоолгүй төсөөлөх боломжгүй мэт. Умард Македоний сүүлийн 20 чухал тоглолтод дунджаар 2.95 гоол орсноос 18-д нь гоолдож, 16-д нь гоол алдсан бол Нидерландынх 3.15 гоолтой тоглолтууд өрнөж, үүнээс 17-д нь гоолдсон (13-т нь 1.5-аас дээш) сайн үзүүлэлт харагдлаа. Амстердам цэнгэлдэхдээ тоглох талбайн эзэд довтолгооны ур чадвараар Австри, Украйнаас тохой илүү гэдгээ нотолж эдгээр өрсөлдөгчидтэй тоглохдоо 29 цохилт хийж 4.82 гоолын боломж гаргасан бол Умард Македони хаалгандаа Туркийг эс тооцвол хамгийн их цохилт алдаж, 4.36 гоолын боломж олгожээ. Иймээс Нидерландын хожил дээр 2.5-аас дээш гоол хийх, Умард Македони 1 карт авах сонголтууд нийлүүлж, 2.00 оддтой бэт бийлдэр угсарлаа.

Украйн, Австрийн хувьд оноо, бөмбөгний зөрүү ижил учир тэнцээний төлөө тоглох нь тодорхой гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Яаж ч эргэж мэдэх тоглолтыг алгасахыг хүслээ.

Бельгийн шигшээ Нидерландын нэгэн ижил нөхцөл байдалтай бол тэдний өрсөлдөгч Финляндад оноо чухал тул амар бууж өгөхгүй нь мэдээжийн хэрэг. Бэтний хувьд итгэл төрүүлэх сонголт харагдсангүй.

“Бэткойн” төсөл