UFC 263: Адесанья, Виттори, Диаз нарын тулаанаас олсон орлого

878

Холимог тулааны холбоодоос UFC нь шилдэг тулаанчдыг цуглуулж,тэдэнд их мөнгө төлдгөөрөө бусдаасаа ялгардаг. Олон тамирчид эрүүл мэндээрээ дэнчин тавьж тулалдсанаар нэг бол супер од болон гялалзаж, саятны амьдралаар амьдардаг бол зарим нь хэмхэрсэн яс,шарх сорвиор дүүрсэн бие,санхүүгийн хувьд уналтын байдалтайгаар замналаа төгсгөдөг.

UFC 263 нь цар тахлын энэ хүнд үед санхүүгийн гялалзсан амжилттай болж өнгөрөв. Америкийн телевизийн зах зээл дээр өрсөлдөөн их байсан ч UFC олон тооны PPV худалдаж чадсан байна. Үүнд Израиль Адесанья, Нэйт Диас нарын супер одуудын хувь нэмэр ч их байлаа.Тиймээс тэдгээр тулаанчид тэр үдшийн хамгийн их орлоготой хүмүүсийн тоонд зүй ёсоор багтсан нь гайхмаар зүйл биш юм. Адесанья нь PPV борлуулалтаас хамаарч хагас сая долларын орлого олсон. Харин түүний өрсөлдөгч Марвин Веттори хоёр дахь хамгийн өндөр орлого болох 350,000 ам.долларыг халаасалжээ.

UFC холбооноос PPV-г дэлхий даяар 600,000 гаруйг зарсан бөгөөд борлуулалтын нийт орлого 35 сая ам.доллараас давсан байна.Үүнээс гурван сая гаруй ам.долларыг уг тэмцээний торонд тулалдсан дайчдын цалинд зарцуулсан байна. Үүнд бусад урамшуулал, ивээн тэтгэгчийн төлбөр ороогүй гэдгийг онцлох хэрэгтэй.

Бразилын зодоонч Дейвесон Фигуэйредо энэ үдэш Брэндон Моренод аваргын бүсээ алдаж чамгүй хохирол амссан ч зургаан оронтой тоогоор тооцогдох хэмжээний мөнгө авсан нь түүнд бага зэрэг тайвшралт авчрах бизээ.Мөн тулааны ертөнцийн сахилгагүй залуусын нэг Н.Диаз онц сонирхолтой тулаанд дийлдсэн ч 210,000 ам.доллар авсан.Харин түүнийг ялсан Британи залуу Л.Эдвардс гэрээнд заасан цалин болох 100,000 ам.доллар дээр ялалтын урамшуулал 110,000 ам.доллар нэмж авсан нь сонирхол татаж байлаа.

Ингээд UFC Аризонагийн Комиссоос торонд тулалдсан дайчдын энэ удаагийн тэмцээнд олсон орлогын тухай мэдээллийг MMAJunkie сайтад ийнхүү оруулсныг тулаан сонирхогчдодоо сонирхуулъя.

  • Израиль Адесанья: 500,000 ам.доллар
  • Марвин Веттори: 350,000 ам.доллар
  • Брэндон Морено: 250,000 доллар (үүнд 100,000 ам.долларын ялсны урамшуулал, үдшийн шилдэг тулааны шагнал 50,000 ам. доллар багтсан)
  • Дейвесон Фигуэйредо 210,000 ам.доллар
  • Леон Эдвардс: 220,000 ам.доллар (үүнд 110,000 ам.доллар нь ялсны урамшуулал орсон)
  • Нэйт Диас: 250,000 ам.доллар
  • Белал Мухаммед: 160,000 доллар (80,000 ам.доллар ялсны урамшуулал орсон)
  • Демиан Маяа: 175,000 ам.доллар
  • Пол Крейг: 160,000 ам.доллар (үүнд 55,000 ам.долларын ялсны шагнал урамшуулал, шилдэг гүйцэтгэлийн 50,000 ам.доллар орсон)
  • Жамахал Хилл: 28,000 ам.доллар
  • Брэд Ридделл: 130,000 доллар (үүнд 40,000 ам.долларын ялсны урамшуулал, шилдэг тулааны 50,000 ам.доллар орно)
  • Дрю Добер: 137,000 ам.доллар (үдшийн шилдэг тулааны 50,000 доллар орно)
  • Эрик Андерс: 150,000 доллар (үүний 75,000 ам.долларын ялсны урамшуулал)
  • Даррен Стюарт: 45,000 ам.доллар
  • Лорен Мерфи: 140,000 ам.доллар (үүний 70,000 ам.доллар ялсны урамшуулал)
  • Жоан Калдервуд: 51,000 ам.доллар
  • Мовсар Евлоев: 72,000 ам.доллар (36,000 ам.долларын ялсны урамшуулал орсон)
  • Хакийм Даводу: 55,000 ам.доллар
  • Панни Кианзад: 56,000 ам.доллар(28,000 ам.долларын шагналын хамт)
  • Алексис Дэвис: 43,000 ам.доллар
  • Терранс Маккинни 24,000 (12,000 ам.долларын ялсны шагналын хамт)
  • Мэтт Фревола: 23,000 ам.доллар
  • Стивен Петерсон: 46,000 ам.доллар (23,000 ам.долларын шагналын хамт)
  • Chase Hooper: 37,000 ам.доллар
  • Тариф Зиам: 28,000 ам.доллар (14,000 ам.долларын шагналын хамт)
  • Луижи Вендрамини: 15,000 ам.доллар
  • Карлос Фелипе: 50,000 доллар (25,000 ам.доллар ялалтын урамшуулал)
  • Жейк Коллиер: 28,000 ам.доллар

Эх сурвалж: www.mmajunkie.usatoday.com www.gnp1.de