Жейк Пол,Триллер нар UFC-н тамирчинд хандив өгөв

942

Ирэх 9-р сард Сара Алпар UFC-д хоёр дахь тулаанаа хийж тулаанчдын ростерт үлдэх эсэхээ шийдэх болно. Эмэгтэйчүүдийн ялаан жинд тулалддаг Америк бүсгүй саяхан сошлд амжилт гаргахын тулд хандив цуглуулах болсон тухай мэдээлэл оруулсан. Түүний дараахан тэрээр алдартай юүтүб блогер Жейк Пол, Триллер нараас гэнэтийн тусламж хүлээн авсан юм.

Алпар шинэ долоо хоногийн эхэнд сошлд өөрийн тулааны бэлтгэл,өөрийн боловсрол эзэмших курс зэрэгт долоо хоногийн 65 цаг зарцуулагдаж байгааг бичсэн. Тэрээр цааш нь бичихдээ:

Би зорисон зорилгодоо хүрэхийг юу юунаас илүү хүсэж байна. UFC-н октагонд үлдэхэд та нарын тусламж хэрэг болоод байна. Хандив надад замын зардал, сургалтын зардал, мэдээжийн хэрэг хоолны дэглэм барихад ч тусална гэжээ.

Анхны гэрээндээ гарын үсэг зураад тун ч удаагүй байгаа Алпар 9-р сард хийх тулаандаа ялсан ч UFC-с тийм ч их цалин авахгүйгээс гадна Venum-с ивээн тэтгэлэг авч чадахгүй аж. Харин дээрх мэдээ гарсны дараахан Жейк Пол сошлд “Та бүхэн НБА-н шинэ залуу тоглогч хандивгүйгээр тоглолтонд оролцож чадахгүй гээд жишээлээд бодоод үздээ. Энэ үнэхээр толгой сэгсрэхээр хачин асуудал мөнөөсөө мөн. Би тулаанч нөхдийгөө маш сайн ойлгодог тиймээс түүнд туслахыг нэр төрийн хэрэг гэж үзэх болно” гэж жиргэжээ. Төд удалгүй Пол,Триллер нарын зүгээс 35.000 ам.долларын хандив Алпарын дансанд орсон юм. Холимог тулааны фанатууд Жейк Полын UFC-г тамирчдын хөлс хүчээр мөнгө хийсэн ч тэдэнд зохих ёсных нь хөлсийг төлдгүйг үргэлж шүүмжилж ирснийг мэдэхийн зэрэгцээ саяхан Флойд Мейвейдертэй үзүүлэх тулаан хийж алдрын оргилд гарахыг харцгаасан билээ.