Ширээний теннисээр олимпын анхны ялалтаа авлаа

1484

“Токио 2020”-д ширээний теннисээр монголчууд анх удаа хүч сорьж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ өрсөлдлөө.

Б.Болор-Эрдэнэ урьдчилсан шатанд Тунисын Фадви Гарсиг 4:1 (5:11, 11:6, 12:10, 11:6, 11:7)-ээр хожлоо. Түүний дараагийн өрсөлдөгч нь Чилийн ахмад теннисчин Мария Паулина Вега байх юм. М.П. Вега энэ жил 37 настай, 2004 оны Афины олимпод эмэгтэйчүүдийн хос төрөлд улсаа төлөөлөн оролцож байсан нэгэн.

Манай тамирчин өрсөлдөгчөө хожвол хоёрдугаар шатанд дэлхийн чансааны №22-т жагсаж буй Тайландын Суташини Савитабаттай оноолт таарах боломжтой юм.