“Токио 2020” олимпын анхны алтан медальтан тодорлоо. Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд БНХАУ-ын Цянь Ян алтан медаль хүртсэн. Түүний шагналын медалийг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах гардуулсан юм. Гэхдээ цар тахлын улмаас тамирчид өөрсдөө медалиа зүүх журам гарсан билээ.
Медаль
“Токио 2020” олимпын медалийн загварыг Жүничи Каваниши урласан юм. Медалийн загварыг мэргэжлийн хүмүүсээс гадна энэ чиглэлээр суралцдаг оюутнуудын илгээсэн 400 гаруй загвараас сонгосон билээ. ОУОХ-ноос гаргасан журмын дагуу эртний Грекийн ялалтын бурхан тэнгэр “Найк”-ыг “Панатинаикос” цэнгэлдэхийн урд зогсож байгаагаар болон албан ёсны олимпын бэлгэдэл болох таван цагаригийг, XXXII дахь олимпын наадам гэсэн бичгийг заавал шигтгэхийг шаарддаг билээ.
Медалийн тавцан
Медалийн шагналын тавцанг загвар зохион бүтээгч Асао Токологийн бүтээлээр урласан. Дахин боловсруулах хуванцар ашиглан бүтээсэн гэдгээрээ анхдагч болж буй. Дөрвөн тал нь алаг “ичимацү моё” хээтэй гурван хэмжээст дүрслэлтэй бөгөөд Японы уламжлалт болох индиго цэнхэр урласан юм.
Ялалтын баглаа цэцэг
Олимпод тамирчдад ялалтын баглаа цэцэг бэлэглэх нь нийтлэг үзэгдэл. Энэ удаагийн олимпод медаль авсан тамирчдад олгох баглаа цэцгийг ихэвчлэн 2011 онд Зүүн Японы нутгаар болсон газар хөдлөлтөд нэрвэгдсэн газруудад ургадаг цэцгээр урлажээ.