Б.Энхзул залуучуудын ДАШТ-д үзүүрлэв

1323

Бөхийн төрлүүдийн 2021 оны залуучуудын ДАШТ-ий дөрөв дэх өдрөө ОХУ-ын Уфа хотод үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, спортын мастер Батбаатарын Энхзул мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр өчигдөр шөвгийн наймд өсвөр үеийн ЕАШТ-ий хошой хүрэл медальт Польшийн Наталья Валцакыг цэвэр, хагас шигшээд өсвөр үе, залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр тус тус ялсан. Тэгвэл өнөөдөр шигшээ барилдаанд “Буэнос Айрес-2018” залуучуудын олимпийн наадмын аварга, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт АНУ-ын Эмили Кинг Шилсонд оноогоор цэвэр (0:10) ялагдснаар үзүүрлэв.

Б.Энхзулын төрсөн эгч Б.Энхцэцэг 2018 онд Трнавагийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан бол гурван жилийн дараа дүү нь медаль хүртэв.

Түүнчлэн түүний багш Паламын Чулуунбаатар гурван жил дараалан унаган шавь нараа залуучуудын дэлхийн аваргаас медаль авахуулаад байна.