Домогт Чак “Мөсөн хүн” Лиделл цагдаад баривчлагдав

1183

Холимог тулааны UFC холбооны домогт тамирчин Чак Лиделл өнгөрсөн даваа гарагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

Лос Анжелес хотын Каунти Шерифийн Мэдээллийн Товчооны (SIB) мэдээлснээр, цагдаагийн офицерууд даваа гарагийн шөнө дунд Калифорниа мужийн Хидден Хиллз дэх гэрт үймээн самуун гарсан тухай мэдээлэл авсан байна. Мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн шалгалт хийх явцад ноцолдсон ,зодолдсон шинж тэмдэг илэрснийг үндэслэж Лидделлийг хэрэгт холбогдуулан баривчилжээ.

Харин энэ жил 51 настай домогт тулаанч маань орон нутгийн цагаар өглөөний 10 цагийн орчимд 20,000 долларын барьцаа төлж суллагдсан байна. Суллагдсан даруй Чак “Мөсөн хүн” Лиделл инстаграм хуудсаараа дамжуулан болсон үйл явдлыг тухай мэдээлэл өгчээ.

Миний биед хөхөрсөн толбо болон зүсэгдсэн ул мөр байгаа. Манай гэр бүлийн амьдрал олонд хэтэрхий их нээлттэй байгаа нь сайн зүйл биш.Би гэр бүлээ элдэв асуудлаас хамгаалах ёстой хүн.Манай гэр бүлд иймэрхүү асуудал нэг бус удаа тохиолдоод байна.Та бүхэн манай гэр бүлийг хүндэтгэж,хэтэрхий их болсон явдлыг дэвэргэхгүй байхыг хүсье.Би гэр бүлийнхээ хүнд хэцүү асуудлыг шийдэх гэж хичээж,тэдэндээ туслахыг л эрмэлзэж байгаа гэжээ.

Холимог тулааны фенүүдэд нэр хүндтэй Чак Лиделл 2009 онд UFC-ийн Алдрын танхимд бүртгэгдсэн бөгөөд UFC-ийн түүхэн дэх хамгийн их PPV борлуулалттай тулаанчдын нэг билээ. Тэрбээр UFC -ийн хагас хүнд жингийн аваргын бүсийг эзэмшиж, домогт Рэнди Кутюр, Тито Ортиз, Витор Белфорт, Вандерлей Силва зэрэг шилдгүүдийг өмнөө сөхрүүлж явсан нэгэн юм.

Эх сурвалж: ESPN MMA, https://mmajunkie.usatoday.com/