Uzbeistan2022 J хэсгийн тоглолтууд

11/01/2021 Нийтлэгч: 75

AFC U23 ASIAN CUP QUALIFIERS Uzbeistan2022 J хэсгийн тоглолтууд Манай улсад 2021.25-31-ний өдрүүдэд амжилттай сайхан зохион байгуулагдаж дууслаа. Зохион байгуулсан МХБХ-ны удирдлагууд, техникийн хэлтэс, тэмцээн зохион байгуулах хэлтэс, хамгаалалтын алба болон арын албанд ажилласан бүх хүмүүстээ баярлалаа.👏👏

Тэмцээндээ өөрийнхөө ур чадвар, хөлс хүчийг гарган сайхан тоглолт үзүүлсэн тамирчид, дасгалжуулагч нартаа баярлалаа.👏👏

Мөн хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа.👏👏

БИД СУРАЛЦАХУЙ ДОР. Бидэнд суралцах зүйл маш их байгааг өнгөрсөн тоглолтууд дээр ажиглагдлаа. Гэхдээ бид хамгийн энгийнээс нь эхлэх ёстойг ойлголоо. Аливаа спорт хамгийн их хэрэглэгддэг энгийн хялбар техникийг хамгийн төгс хийдэг байхыг шаарддаг. Тэгэж хэмээн тамирчид PRO түвшинд тоглодог. Иймд бидэнд хөлбөмбөгийн сургалт дасгалжуулалтыг А үсгээс нь эхлээд заахдаа техник /тогтоолт, эхний хүрэлт/ гэдэг зүйлийг рефлекс болгож зааж сургаж чадаагүйн алдаа их харагдаж байна. Манай тамирчид /эхний бөмбөгөнд хүрэлтийн алдаа, тогтоолтын алдаанаас/ маш их боломжоо алдаад байгаа харагддаг.

Мэдээж бага наснаас нь системтэй сургалт, мэргэжлийн хандлага шаардаад байгааг л хэлээд байх шиг. Бид хөгжил рүү бага багаар өгсөж л байгаа шууд өндөр амжилтанд хүрэх амархан биш л дээ. Үүнийг зааж сургахад нилээдгүй цаг хугацаа, сайн багш дасгалжуулагч хэрэгтэй.

Жишээ татъя. Бид А, Б үсгийг алгасаад суралцаж хичээллэх юм бол мэдээж үг өгүүлбэрийн бүтэцгүй болно шүү дээ мөн үү? Тийм болохоор аливааг жижиг гэлтгүй, алагсалгүй ойлгомжтойгоор чаддагаас чаддагүй руу… мэддэгээс, мэддэггүй руу зааж сургах нь чухал байна.

Онцлоод сайшаагаад хэлэхэд бидний үеийн хөлбөмбөгөөс өөр түвшинд тоглож байгаа шүү өнөөгийн залуус. Тоглолтыг агуулгаар нь харахад дүгнэхэд хэдхэн жилийн өмнө зөвхөн хамгаалж тоглох тактикийг баримталдаг байсан, харин өнөөдөр U-23 насны ангилалд тоглож байгаа 19-22 насны залуус маань гурван тоглолтоо дандаа хожихийн төлөө, эсрэг багаа дарамтанд оруулж тоглож чадаж байгаа нь бага багаар хөгжил рүү алхаж байгаагийн үйлдэл. 1:1, 1:0, 3:2 Монголчууд хөлбөмбөг тоглох чадвартайг харуулж байна. Гурав дөрөвхөн пааслаад алсын дамжуулалт хийдэг хөлбөмбөг хойно хоцорсоныг харуулж байна, багаараа бөмбөг эзэмшиж байна энэ чинь дэвшил бээз? Харин одооноос дээр хэлсэнчилэн А, Б-гээ алагсалгүй төгс сургах хэрэгтэй, суралцах хэрэгтэй.

ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ; Аливаа спортод хөгжөөн дэмжигчид байдаг. За ялангуяа хөлбөмбөгийн спорт хөгжөөн дэмжигч, үнэнч фанат үгүй бол уйтгартай. Хөгжөөн дэмжигчид сайн зохион байгуулалттай байвал талбайд тоглож байгаа тоглогчид хичнээн их урам зоригийг авч тэр их ядралт зовиурыг умартан ялалтын уухайг сэтгэл зүрх, оюун ухаанаараа мэдэрч урамшин урагшилдаг. POWER ⚽️ POWER ⚽️POWER⚽️⚽️⚽️

Манийн үед тоглож байхад манай фанатууд их дүфф дүфф үзэгчид зөндөө байсаан байсан. Өөөө наад нэг П…дгаа гаргаач ээ боль боль 😂😂😂 зайл зайл ккк. Талбай дотроос сонсох ямар олигтой байх вэ дээ.🙏🙏🙏 Тэгэхээр хөгжөөн дэмжигч гэдэг учиртай. Тэр үеийг бодвол одоо арай л гайгүй л дээ. Гэхдээ л бид бас л суралцах хэрэгтэй юм.

Бидэнд тамирчидаа дэмждэг дуу алга

Бидэнд Монгол Монгол -с өөр үг алга

Бидэнд баясан хөөрөх имиж алга

Бүрэг ичимхий Монгол зан л байна.

Энэ бүгдийг ээ өөрчлөөд энгүй хүчтэй МОНГОЛ фанатууд болно оо.🇲🇳👏👊

Монголын Хөлбөмбөг мандан бадартугай.

Эх сурвалж: https://www.facebook.com/muugii.goonjii

Холбоотой мэдээ

Сүүлд нэмэгдсэн

Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020 – хоёр дахь өдөр

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” хоёр өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

Жүдо бөхийн Залуучуудын УАШТ 2020

Монгол улсад жүдо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд “Залуучуудын аварга шалгаруулах тэмцээн 2020” эхний өдрийн фото агшин. Эмэгтэй:… Дэлгэрэнгүй …

ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчид тодорлоо

2022 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Вуши хотноо зохион байгуулагдах Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өнөөдөр (2021.11.13-ны… Дэлгэрэнгүй …

Э.Содномпилжээ, М. Уранцэцэг нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” зуны паралимпын наадмын Пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн… Дэлгэрэнгүй …

Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар түрүүлэв

Улаанбаатар хотын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 43, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн зуун буудалт даамын тэмцээн энэ сарын 6-7-ны өдрүүдэд “Монгени” цогцолбор… Дэлгэрэнгүй …